Нууц мэдээллийн уурхай

Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналт хөтөлбөрийн үндэсний зохицуулагч нарын 22 дугаар уулзалт болж байна

Нийтэлсэн: 2019-06-26 02:03:37

 

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар, Дэлхий мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газартай хамтран Зүүн өмнөд Азийн шүлхийн  хяналт хөтөлбөрийн үндэсний зохицуулагч нарын 22 дугаар уулзалт, Зүүн Азийн холбогч хүмүүсийн 3 дугаар уулзалтыг Улаанбаатар хотноо 2019 оны 6-р сарын 25, 26, 27 -ны өдөр зохион байгуулж байна.

 Зүүн өмнөд Азийн шүлхийн  хяналт хөтөлбөрийн үндэсний зохицуулагч нарын 22 дугаар уулзалтыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нээж үг хэлэв. Тэрээр “Монгол Улсын их хурал Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр соёрхон баталж, 2018 оны 06 дугаар сарын 01 -ний өдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ хууль батлагдсанаар Монгол Улсын Мал эмнэлгийн салбарт хууль эрхзүй, бүтэц тогтолцооны томоохон өөрчлөлт хийгдэж, энэ чухал салбарт нийгэм, улс төр, удирдлага зохион байгуулалт, санхүү үйл ажиллагааны хувьд хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл мал эмнэлгийн салбар олон улсын жишигт нийцэж ажиллах боломж бүрдсэн гэж ойлгож болно. Шинэ хуулийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдаж аймаг, нийслэл, сум дүүрэгт мал эмнэлгийн алба босоо тогтолцоонд орж ажиллаж байна. Энэ хуулийн дагуу мал эмнэлгийн салбар мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний мал эмнэлэг ариун цэврийн шаардлагыг хангуулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, олон улсын худалдааны чөлөөт байдлыг дэмжих гэх мэт олон чухал үүргийг хүлээн ажиллаж байна” гэдгийг онцлов.

Энэ удаагийн Монгол улсад зохион байгуулж буй уулзалтаар шүлхий өвчин болон бусад хил дамжин халдварладаг мал, амьтны гоц халдварт өвчний дэлхий дахины болон бүс нутгийн төвшний нөхцөл байдал, тэмцэж буй арга хэмжээ, туршлага, тус өвчний эдийн засагт үзүүлж буй хор хохирлын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал солилцоно. Мөн уулзалтаар Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналтын хөтөлбөрийн 2021-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний гол арга хэмжээнүүдийг хэлэлцэх юм. Энэ бүсийн хэмжээнд шүлхий болон бусад хил дамжин халдварладаг малын гоц халдварт өвчинтэй тэмцэх асуудлаар зөвлөмж гаргана.  

Монгол улс Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүнээр 1989 оны 5 дугаар сард гишүүнээр элссэнээс хойш идэвхтэй хамтарч ажилласаар ирсэн. Сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа улам өргөжин ДМАЭМБ-ын томоохон арга хэмжээнүүдийг Монгол улсад зохион байгуулж байна. Мөн бусад ДМАЭМБ-ын гишүүн орнуудад зохион байгуулж буй арга хэмжээнд идэвхтэй оролцсоор ирсэн. Тухайлбал 2015 онд Ази, Номхон далайн бүсийн 29 дугаар бүсийн чуулган, Ази тив дэх шүлхийн хяналтын хөтөлбөрийн уулзалтууд 2013 онд, Ази тив дэх хил дамжин халдварлах гоц халдварт өвчинтэй тэмцэх семинарыг 2018 онд манай улсад зохион байгуулсан байна.

 

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших