Нууц мэдээллийн уурхай

Шөнө унтаж байхад гэнэт шөрмөс татах нь маш аюултай: үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Нийтэлсэн: 2019-06-25 02:56:30

 Хөлийн шөрмөс татахад маш их өвдөлтийг мэдэрдэг. Тэгвэл шөнө гэнэт шөрмөс татахыг болиулах бас үүнээс урьдчилан сэргийлж, таныг бүтэн нойртой хоноход туслах зарим нэг аргуудыг хүргэж байна.

1. Хөлийн булчингаа жийх Хөлийн шөрмөс татах үед аль болох хөлөө жийх ёстойгоос гадна орныхоо хажууд эвхсэн алчуур байлгаарай. Орон дээрээ сууж, хөлөө урагш жийнэ. Ингэхдээ хөлийн уландаа алчуураа тавьж, хөлөөрөө зөөлөн хүрэх хэрэгтэй. Хэрэв та энэ аргыг өвдгөө нугалалгүй туршиж үзвэл, хөлийн шөрмөс татахаа тэр дороо болих болно.  

2. Дугуй унах Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, дугуй унах нь хөлийн шөрмөс татахаас найдвартай сэргийлж чаддаг. Яагаад гэвэл дугуйг жийх үед хөлийн булчингууд сунаж, идэвхтэй болдог байна. Хэрэв та гадуур дугуй унах боломжгүй бол фитнес зааланд очиж дугуй унаж байгаарай.

  3. Шээх хүртлээ шингэн зүйл уух Хөлийн шөрмөс татах нь ихэвчлэн шингэний дутагдалд орох бас электролит дэх шингэний тэнцвэр алдагдсантай холбоотой байдаг. Иймд шөнө гэнэт хөлийн шөрмөс татахаас сэргийлэхийн тулд өдөр бүр 6-8 стакан ус уух хэрэгтэй юм.

  4. Ор дэвсгэрийн даавуугаа солих Мэргэжлийн эмч нар ор дэвсгэрийн даавуугаа солих хэрэгтэй ба хөлөө хөнжил дотроо чөлөөтэй тэнийлгэж хэвтэж чадахгүй байгаагаас шалтгаалж шөрмөс татах тохиолдол гардаг болохыг хэлж байна.  

5. Зогсож байх үедээ хөлөө жийх Хэрвээ та зогсоогоороо байх үед хөлийн тань шөрмөс татвал, хөлөө жийх нь хамгийн найдвартай арга болохыг мэргэжлийн эмч зөвлөж байна. Биеийн жингээ шөрмөс татаж буй хөлдөө төвлөрүүлж, өвдгөө тэнийлгээрэй. Тав тухгүй санагдаж магадгүй болохыг анхаарна уу. Хэрэв өвдөлт намдахгүй бол сууж байгаад хөлөө тэнийлгээд үзээрэй.

  6. Орондоо орохын өмнө 3 минут хөлөө жийх 2012 онд хийсэн судалгаагаар орондоо орохын өмнө 3 минут хөлөө жийх дасгал хийснээр шөнө унтаж байхад шөрмөс татах эрсдэл багасдаг болохыг олж тогтоосон байна.   7. Витамин хэрэглэх Кали болон магни нь шөрмөс татахаас сэргийлдэг. Өдөр бүр 300-500 мг магнийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байна. Мөн калигаар баялаг хоол хүнс тогтмол идэх хэрэгтэй ажээ. Зөвхөн гадил нь калигаар баялаг жимс биш юм. Усан үзэм, чангаанз, жүрж болон байцаа идэж болно.
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших