Нууц мэдээллийн уурхай

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Ж.Сауле бүгд найрамдах Узбекистан улсын мал эмнэлэг, мал аж ахуйн хөгжлийн хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн: 2019-06-21 01:32:27

 

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Бүгд Найрамдах Узбекистан Улсын Мал эмнэлэг, мал аж ахуйн хөгжлийн хорооны дарга Норқобилов Бахром Тураевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын төлөөлөгчид Монгол Улсад хийж буй албан айлчлалын үндсэн зорилго нь 2019 оны 4-р сард Бээжин хотноо зохион байгуулагдсан “Нэг бүс, нэг зам” форумын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нарын хэлэлцэн тохиролцсон асуудлуудын мөрөөр хоёр орны хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой юм.

Уулзалтын эхэнд дэд сайд Ж.Сауле Монгол Улсын Засгийн газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт баримталж буй бодлогын талаар товч мэдээлэл өгсөн бөгөөд Бүгд Найрамдах Узбекистан Улстай олон чиглэлд хамтран ажиллах боломжтой болохыг илэрхийлсэн.

Төлөөлөгчид Монгол Улсад байх хугацаандаа манай улсын бэлчээрийн мал аж ахуй, фермерийн аж ахуйтай танилцсан бөгөөд Улаанбаатар хотод байрлах хэд хэдэн махны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Тус үйлдвэрүүдэд мах нядлах халал стандартыг нэвтрүүлсэн байгаа нь Узбекистан Улс руу мах экспортлох боломжийг бий болгож буйг төлөөлөгчид онцлон тэмдэглэсэн.

Цаашид хоёр орны мал аж ахуй, мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага солилцох, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар уулзалтын хүрээнд тохиролцон.

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших