Нууц мэдээллийн уурхай

Камбож улсын төлөөлөгчид Монгол Улсын орон нутгийн эдийн засгийн хөгжлийн туршлагаас судаллаа

Нийтэлсэн: 2019-06-20 01:45:34

 

Үндэсний хөгжлийн газар болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхийн эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын үндэсний болон орон нутгийн хөгжлийн бодлого, эдийн засгийн төлөвлөлтийг хэрхэн хийж, хэрэгжүүлдэг арга зүй, хөрөнгө оруулалтыг татах бодлого, хөнгөн, хүнсний чиглэлийн жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах зорилгоор Камбожийн Хаант Улсын гурван аймгийн Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга, Хөгжил, хөрөнгө оруулалтын газрын дарга нараас бүрдсэн төлөөллүүд 2019 оны 6 дугаар сарын 10-17-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллалаа.

Уг туршлага судлах айлчлалын хүрээнд Камбож Улсын төлөөлөгчид 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан болон холбогдох газрын дарга нартай уулзаж, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын гадаад болон дотоод орчин, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, санал солилцлоо.

Түүнчлэн уулзалтын дараагаар Камбож Улсын төлөөлөгчид Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Invest in Mongolia” нэг цэгийн үйлчилгээний төвөөр зочлон, тус төвийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцаж, туршлага судаллаа.   

2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Зуунмод хотод Аймгийн Засаг даргын тамгын газрын газар, хэлтэс, албадын дарга нартай уулзаж, аймгийн эдийн засгийн бодлого төлөвлөлтийн туршлагатай дэлгэрэнгүй танилцлаа. Төв  аймаг нь Камбож улсын Сием Рийп хоттой холбоотой ажилладаг ба бусад аймгуудтай хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм.

Үүний дараа Хөшигийн хөндийн Шинэ нисэх онгоцны буудал, түүнийг дагасан хот, дэд бүтцийн төлөвлөлт болон Төв аймгийн хөгжлийн хэтийн төлөвлөлттэй дэлгэрэнгүй танилцсан.

2019 оны 6 дугаар сарын 12-нд Төв аймагт үйл ажиллагаа эрхэлдэг хөнгөн, хүнсний чиглэлийн жижиг, дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Тухайлбал зочид “Могол ноос” компанийн ээрэх үйлдвэр болон оёдлын үйлдвэртэй танилцсан. Мөн “Атрын шим” компанийн хүлэмжийн аж ахуй, сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцаж санал солилцлоо.

Мөн тус өдөр Улаанбаатар хотод “ТESO” группийн сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, зайрмагийн үйлдвэр, “OB” компанийн сав баглаа боодлын үйлдвэрүүдтэй танилцсан. Камбож улсын эдийн засаг нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрүүдээс бүрддэг.

2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр туршлага судлах аяллын үр дүнг бататгах семинарыг зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээнд Үндэсний хөгжлийн газрын асуудал хариуцсан дарга, мэргэжилтнүүд болон Монгол Улсын Их Сургуулийн багш, эрдэмтэд оролцож бүс нутгийн хөгжил, хөрөнгө оруулалт, эдийн засгийн төлөвлөлт, түүний хэрэгжилтийн талаарх асуудлаар Камбожийн төлөөлөгчдийн асуултад хариулт өгч, санал солилцлоо.

 
 
 
 
 
 
 
 
 

Үндэсний хөгжлийн газар нь цаашид Камбожийн Хаант Улсын Сэргээн босголт, хөгжлийн зөвлөлтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна. Камбожийн Хаант Улсын Сэргээн босголт, хөгжлийн зөвлөл нь яам, агентлагуудтай хамтран ажиллаж, улсын нийгэм, эдийн засаг, салбаруудын хөгжлийн бодлого, төлөвлөгөөг уялдуулах боловсруулах чиг үүрэгтэй байгууллага юм. 

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших