Нууц мэдээллийн уурхай

Спортын гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Нийтэлсэн: 2019-06-20 01:20:26

 

Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн найм дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэллээ. Уг тэмцээн нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа аж. Тэмцээнд 19 орны 139 тамирчин, 64 дасгалжуулагч, 46 шүүгч оролцож байна.

Тэмцээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцож үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын оршин суугчдын талаас илүү хувийг хүүхэд, залуус эзэлдэг. Тийм учраас бүх нийтийн биеийн тамирын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бид анхааран ажиллах ёстой. Биеийн тамир спортыг хөгжүүлэх хөдөлгөөнийг хот даяар өрнүүлэх зорилгоор мөсөн спортын ордон, дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай, нийтийн эзэмшлийн спорт талбай, цогцолбор байгуулах зэрэг ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран эхлүүлээд байна. Бид Улаанбаатар хотноо чөлөөт бөх, жүдо, бокс, сагсан бөмбөг зэрэг багийн болон ганцаарчилсан спортын 20 орчим төрлийн тив, дэлхийн хэмжээний тэмцээнийг удаа дараа амжилттай зохион байгуулж ирсэн бол энэ удаад нийслэлчүүддээ спортын гимнастикийн тэмцээнийг анх удаа зохион байгуулж Азийн шилдэг гимнастикчдийн үзүүлбэрийг хүргэхэд бэлэн боллоо.

Тив дэлхийн тэмцээний шилдэг тамирчдын  үзүүлбэрийг дэргэдээс нь харж, тэднээр бахархаж, тэднийг үлгэр дуурайлал болгож, спортын гимнастикаар хичээллэх, бие бялдараа өв тэгш хөгжүүлэх, чийрэгжүүлэх, амжилтад хүрэх зориг эрмэлзлэл манай хүүхэд, залуусын дунд бий болно гэдэгт итгэж байна. Азийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор хүрэлцэн ирсэн тамирчид, дасгалжуулагчид та бүхнийг нарлаг Монгол улсад, бидний хот Улаанбаатарт тавтай зочлохыг хүсье” хэмээлээ.

Энэ сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулах тэмцээнийг дэлхийн 220 гаруй оронд онлайн болон телевизээр шууд дамжуулахаар БНХАУ-ын “AOSHI” компанийн 18 хүнтэй баг ажиллаж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших