Нууц мэдээллийн уурхай

Монгол, Японы цэргийн хамтын ажиллагаа өргөжиж буйг онцлов

Нийтэлсэн: 2019-06-19 01:55:29

 

Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын командлалын штабын орлогч дарга, дэслэгч генерал Такаюуки Онозүакаг Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат хүлээн авч уулзаж, хоёр орны цэргийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд хошууч генерал А.Ганбат манай сайхан оронд тавтай морилохыг хүсээд Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчний цэргийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Ялангуяа хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа нь бүх түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт болоод цэргийн боловсон хүчин сургах, "Чадавхийг нэмэгдүүлэх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх, "Хааны эрэлд" энхийг дэмжих олон улсын сургуульд цэргийн багаа оролцуулах зэрэг олон чиглэлээр амжилттай хөгжиж байгааг онцолсон юм.

Харин дэслэгч генерал Такаюуки Онозүака "Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал хамтран 17 дах жилдээ зохион байгуулж байгаа "Хааны эрэлд" энхийг дэмжих олон улсын сургуульд Япон улс нь 2008 оноос хойш тасралтгүй оролцож байна. Энэхүү олон улсын сургуульд оролцсоноор манай цэргийн алба хаагчид энхийг дэмжих ажиллагааны чиглэлд арвин туршлага хуримтлуулж байна" хэмээн онцлоод цэргийн хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцсан юм. 

Уулзалтад Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ нарын албаныхан байлцав.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших