Нууц мэдээллийн уурхай

Мянганы сорилтын сангийн төлөөлөгчидтэй уулзаж санал солилцлоо

Нийтэлсэн: 2019-06-19 01:03:48

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Мянганы сорилтын сангийн төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон холбогдох албаны төлөөлөл байлцав.

Уулзалтаар Компакт гэрээний төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлж буй Баруун эх үүсвэрийн төслийн танилцуулга болон уг төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын талаар мэдээлэл сонслоо.

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь 2018 онд эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядруулыг бууруулах зорилгын хүрээнд 350 сая ам,долларын буцалтгүй тусламж үзүүлэх Компакт гэрээнд гарын үсэг зурж, Монгол Улсын Их Хурал Компакт гэрээг 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр соёрхон баталсан. Талууд Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг газрын доорх усны баруун эх үүсвэрээс нэмэгдүүлэх, шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулж, ДЦС-уудад эргүүлэн ашиглах, Компакт гэрээний төсөл хөрөнгө оруулалтын үр ашгийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тохирсон байна.

Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах үйл ажиллагааны талаар Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал Б.Батсүх танилцуулсан. Тэрбээр “Төслийн ТЭЗҮ боловсруулах ажлыг АНУ-ын АЕСОМ компани хийж гүйцэтгэсэн. ТЭЗҮ-ийг боловсруулахад Засгийн газрын ажлын хэсэгт мэргэжлийн санал зөвөлгөө өгөх бүхий шинжээчдийн баг, БОАЖЯ, БХБЯ, нийслэлийн Захирагчийн ажлын албаны дэргэдэх ажлын хэсгүүд оролцож мэргэжлийн санал зөвөлгөө авах, Монголын талын оролцоог хангах зорилготой ажилласан. Нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр АНУ-ын АЕСОМ Technical Service компани ажилласан байгаа. Харин туслан гүйцэтгэгчээр үндэсний Престиж Инженеринг компани ажиллаж байгаа” хэмээн мэдээлэл өглөө.

Уг төсөлтэй холбогдуулан Мянганы Сорилтын сангийн зүгээс хотын удирдлагуудад  цахилгаан хангамжийн эх үүсвэрийг тодорхойлох, барилга байгууламжийн байршлыг нийслэлийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөх, УСУГ-ын гол шугам сүлжээний өртөтгөл хийх зэрэг зөвшөөрлийг авах шаардлагатай байгаагаа дуулгасан юм.

Хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн удирдлагуудын зүгээс төсөл хөтөлбөрийг бүх талаас нь дэмжиж ажиллана. Эхний ээлжинд холбогдох  яамдтай хамтарсан ажлын хэсэг гаргая. Ажлын хэсгээс гарсан дүгнэлт, тооцоо судалгааг үндэслээд хуралдаан зохион байгуулаад ажлуудаа шат дараатай үргэжлүүлэх нь зүйтэй. Төсөл хөтөлбөртэй уялдуулаад байгалийн нөхөн сэргээх ажилд тусгайлан анхаарах ёстой” гэлээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших