Нууц мэдээллийн уурхай

Улаанбаатарт Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудлаар санал солилцов

Нийтэлсэн: 2019-06-19 00:58:59

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч  уулзлаа. Уулзалтаар  Улаанбаатар хотод Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудлаар болон хоёр улсын хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар ярилцаж санал солилцов.

Нийслэлийн ИТХ-аас Франц улсын хотын захиргаанд захидал илгээж Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах талаар зөвшөөрөл хүссэн байна. Уг захидлын хариуд Парис хотын Захирагч зөвшөөрч байгаагаа илэрхийлээд Франц улсын онцлог хэв шинж, өнгө төрхийг илэрхийлсэн гудамж талбай байгуулахыг онцолсон  талаар Элчин сайд Филипп Мэрлин энэ үеэр хотын Захирагчид уламжлав.

Уулзалтын үеэр Хотын захирагч С.Амарсайхан “2018 онд Парис хотод ажлын айлчлалаар явахдаа хот төлөвлөлт дээр хамтарч ажиллахаар болсон. Одоо манай дээр “Хот төлөвлөлт судалгааны институт”-ыг байгуулж ажил нь жигдрээд явж байна. Энэ ажлын хүрээнд Парисын хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдийг урьж хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Парисын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудал дээр хамтарсан ажлын хэсэг байгуулаад Улаанбаатар хотын аль хэсэгт байгуулж, тохижуулах талаар санал солилцоод ажиллая” гэлээ. 

Францын Элчин сайд Филипп Мэрлин хамтарсан ажлын хэсэгт орж ажиллах бүрэлдэхүүнийг албан бичгээр уламжлахаар болж, ирэх намар Парис хотын нэрэмжит гудамж талбайг Улаанбаатар хотод байгуулах ажлыг эхлүүлэх талаар судалгааг хийхээр тохиролцлоо.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших