Нууц мэдээллийн уурхай

МУСТА Амараагийн "шинэ клип" үзэгчдийг байлдан дагуулж байна

Нийтэлсэн: 2019-06-17 05:48:07

Уран бүтээлээрээ залуусын зүрх сэтгэлийг огшоож, байлдан дагуулж чаддаг дуучдын нэг бол "Хар сарнай"-гийн МУСТА С.С. Амармандах буюу Амараа. Тэрбээр хоёр хоногийн өмнө "Сэрүүн булаг" дууныхаа шинэ клипийг цацлаа. "Сэрүүн булаг" дууг О.Цагаанзамаас албан ёсны зөвшөөрлийг авч өөрийн жанртаа оруулан дуулан, клипжүүлжээ. Тун удахгүй тэд хамтарсан шинэ уран бүтээлээ хийхээр төлөвлөсөн гэнэ шүү. Шинэхэн клипээ  "Имиж" студи бүтээсэн бол "Нью стар" студид  хоолойгоо бичүүлсэн байна.  Энэхүү клипийг Тулгар төрийн 2228, Их монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойд зориулан бүтээжээ. Түүний шинэ клип олон нийтээс өндөр үнэлгээг аваад байна. Тухайлбал, фэйсбүүк хуудсаар нь дамжуулан 74 мянган хүн үзсэн бөгөөд youtube сувгаар 270 гаруй үзэгч үзжээ. Мөн 2 мянган хүнд ихээхэн таалагдсан үнэлгээг авч, 1 мянга гаруй фэйсбүүк хэрэглэгч бусдадаа хуваалцаж, түгээжээ. Энэ жил  дуучин Амараагийн хувьд уран бүтээлийн олз арвин байх нь ээ. Тодруулбал, "Мандтугай" нэртэй шинэ цомгоо тун удахгүй гаргаж фэнүүдээ баярлуулах гэнэ. Уг  шинэ цомог нь монгол туургатны бөгөөд орчин үеийн шинэ дуунуудаас бүрджээ. Мандтугай дуу нь түмэн олондоо үндэснийхээ өв соёлыг сурталчлан харуулах зорилготой аж. Мөн "Би монгол хүн" CD нь үзэгч, сонсогчдын хүсэлтээр дахин хэвлэгдэн гарч байгаа бөгөөд удахгүй худалдаанд гарах юм байна. Тус CD-нд нь  "Тэнгэрийн тамга", "Төрийн дуулал" зэрэг хит уран бүтээлүүд нь багтсан байдаг гэдгийг сонсогчид андахгүй мэднэ.  

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших