Нууц мэдээллийн уурхай

“Арьс шир боловсруулах технологийн судалгаа, хөгжил” номын нээлт боллоо

Нийтэлсэн: 2019-06-17 01:16:32

 Арьс шир боловсруулах технологийн хөгжлийн өнөөгийн хандлагыг салбарын эрдэмтэн судлаачид судалж “АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГАА” ном эмхэтгэн гаргаж, энэ сарын 16-ны өдөр албан ёсны нээлтээ хийлээ.

Энэхүү бүтээлийн гол үзэл санаа олон улсын хэмжээнд арьс шир боловсруулах технологийг шинэчлэх талаар хийгдэж байгаа судалгааны ажлууд, үйлдвэрлэлд нэвтэрч эхэлсэн жишгээр өөрийн орны арьс шир боловсруулах технологийг цэвэршүүлэн экологид нийцтэйгээр шийдвэрлэх зорилгыг агуулсан. Энэ бүтээл нь 7 бүлэгтэй ба НЭГДҮГЭЭР БҮЛЭГТ “Арьс шир боловсруулах технологийн хөгжлийн өнөөгийн хандлага”, ХОЁРДУГААР БҮЛЭГТ “Монгол малын арьс, ширний үе, давхаргуудын байршил”, ГУРАВДУГААР БҮЛЭГТ “Арьс шир боловсруулах явц дахь хүчил (нэвтлэх, идээлэх), шүлтийн үйлчлэл (үс авах шохойлох), ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГТ “Арьс шир боловсруулах нойтон гүйцэтгэлээс үүсэх бохирдлын ачаалал”, ТАВДУГААР БҮЛЭГТ “Арьс, ширний үс авах  процессыг оновчлох нь”, ЗУРГААДУГААР БҮЛЭГТ “Арьс, ширийг хромгүй идээлэх”, ДОЛООДУГААР БҮЛЭГТ “Арьс шир боловсруулах технологийн экологийн асуудлууд” зэрэг судалгааны ажлууд хийгдсэн байна.

Арьс шир боловсруулах салбарын үйлдвэрлэгчид “хөгжингүй” байдлын араас нэхэх бус угтан зэрэгцэж урагшлах зайлшгүй шаардлага тулгарч буй энэ үед арьс ширэн түүхий эдэд чанарын хамгаалалт хийхээс эхлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн гаргах бүх үе шатанд био болон органик материал хэрэглэн экологид нийцтэй шинэ технологиудыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор технологи шинэчлэх судалгааны ажлыг энэ чиглэлд хандууллаа.

ХХААХҮЯ-ы Хөнгөн үйлдвэрийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа, Ш.Цэнд-Аюуш, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны дэд ерөнхийлөгч М.Бат-Очир, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн С.Даваажав, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн захирал Т.Төрмөнх болон салбарын эрдэмтэн судлаачид оролцлоо.

 
 
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших