Нууц мэдээллийн уурхай

“Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяныг эхлүүллээ

Нийтэлсэн: 2019-06-14 04:30:11

Цахим орчинд мэдээлэл түгээж байгаа сайтын тоо нэмэгдэж байгаа. Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн 2017 оны судалгаагаар цахим орчимд 100 гаруй мэдээллийн сайт ажиллаж байна. Мөн MN гэсэн өргөтгөлтэй 16000 орчим домэйн нэр эзэмшигч байгаа юм. Гэсэн ч онлайн орчинд мэдээлэл түгээж байгаа сайтууд хариуцлагатай, эрүүл сэтгүүл зүйг тэр болгон хийж чадахгүй байгаа юм. Хуурамч мэдээлэл тараах, бусдын оюуны бүтээлийг хулгайлах зэрэг зөрчил түгээмэл ажиглагдах болсон. Тиймээс МСНЭ, Монголын Хэвлэлийн зөвлөл, Монголын сайтын холбоо, ХХЗХ хамтран цахим орчинд мэдээлэл түгээж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан хариуцлагатай, мэргэжлийн сэтгүүл зүйн зарчмыг сахиж ажиллахыг уриалж байгаагаа өнөөдөр /2019.06.14/ мэдэгдлээ. Уриалгыг бүрэн эхээр нь хүлээн авна уу.

ХАМТДАА ЭРҮҮЛ СЭТГҮҮЛ ЗҮЙГ БҮТЭЭЦГЭЭЕ

Интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдсэнтэй холбоотойгоор мэдээллийн вэбсайтын хандалтын тоо ихээр нэмэгдэх боллоо. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр мэдээллийн нийт зуу гаруй мэдээллийн вэбсайт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт төрөл бүрийн мэдээлэл дамжуулдаг вэбсайтууд хамаарах бөгөөд түүний дотор хуурамч мэдээлэл тараах, бусдын оюуны өмчийг хулгайлах зэрэг хууль бус үйл ажиллагаатай сайтууд ч цөөнгүй байна.  Хэвлэн нийтлэх үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд редакцын хаягаа тодорхой бичиж, иргэдээс санал, гомдол авах замаа нээлттэй байлгах учиртай.

Харамсалтай нь, энэ үүргээ биелүүлдэггүй мэдээллийн вэбсайтууд цөөнгүй байна. Энэ тохиолдолд шаардлагатай байгууллагууд, иргэд тухайн редакцтай холбогдох боломжгүй болж байгаа нь тухайн редакцид ч, уншигч иргэдэд ч, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа салбарын бусад байгууллагуудад ч сөрөг нөлөөтэй байна. Мөн “редакцын хаяггүй мэдээллийн вэбсайт нь найдваргүй эх сурвалж” болох үндсийг тавьж байна. Иймээс сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн вэбсайтуудыг редакцын хаягаа тодорхой бичиж, байршуулахыг уриалж байна. Үүнд:

  • Редакцын үйл ажиллагаа явуулж буй байршлыг бүрнээр оруулах. /Үүнд, хот, дүүргийн нэр, хорооны дугаар, гудамжны нэр, барилга байгууламж, орон байрны тоот/.
  • Шуудангийн хаяг
  • Мэйл хаяг
  • Утасны дугаар /Суурин утас эсвэл гар утасны дугаар байх, гар утасны дугаар  хоёроос доошгүй байна./

Ингэснээр та бүхэн эрүүл сэтгүүл зүйн төлөөх эхний алхамд хөл нийлүүлэн орох юм.

“Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяныг санаачлагч:

  • Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Цахим сэтгүүл зүйн салбар
  • Дэмжин оролцогч байгууллагууд:
  • Хэвлэл мэдээллийн зөвлөл
  • Монголын сайтын холбоо
  • Харилцаа холбооны зохицуулах хороо
  • Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар
  • Оюуны өмчийн газар
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших