Нууц мэдээллийн уурхай

Мэдээлэл хаалттай, үйл ажиллагаа удаашралтай байгаа нь авлигын эрсдэл үүсгэдэг гэж иргэд үзэж байна

Нийтэлсэн: 2019-06-14 02:22:32

 Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс эрүүл мэндийн салбар дахь эрх, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой хүнд суртал, авлигын эрсдэл, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоож, арилгах, цаашид эрх, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой гэмт хэрэг, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвд ажиллаж байна.

Тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, үйлчилгээ авахад гарч буй хүндрэл бэрхшээл, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохицуулсан хууль эрхзүйн зохицуулалт, хяналтын тогтолцоо, тухайн асуудлыг хариуцсан албан тушаалтнуудын харилцаа, хандлага, ёс зүй болон авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан, нөхцөлийн талаар ярилцаж, санал хүсэлт, гомдлыг хүлээн авч судлан үзэж байна.

Иргэн, аж ахуйн нэгжийн зүгээс тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл хаалттай, ил тод биш, шат дамжлага ихтэй, цаг хугацаа их шаарддаг, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа эрхэлж байгаа албан тушаалтнууд мэдээ, мэдээлэл дутмаг өгдөг, үл ялих зүйлээр шалтаглаж олон дахин явуулж чирэгдэл учруулдаг зэрэг асуудал авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлдөг гэж үзэж байна.

Тус салбарт тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, дүрэм  журам нь хүнд суртал, чирэгдэл, авлигын эрсдэл үүсгэх нөхцөл бүрдүүлсэн эсэх, үйл ажиллагааны шат дамжлага хэрхэн явагддаг болон албан тушаалтнууд авлигын эрсдэлд өртөж буй шалтгаан, нөхцөлийг нарийвчлан  судалж, тогтоох, арилгах  хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших