Нууц мэдээллийн уурхай

Улаанбаатар хот ухаалаг зогсоолтой болно

Нийтэлсэн: 2019-06-06 02:09:44

 

Нийслэлийн засаг даргын 2018 оны А/776 тоот захирамжийн дагуу “УБ Паркинг -Ухаалаг авто зогсоол” төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Энэ төслийн хүрээнд  Улаанбаатар хотын анхны ухаалаг авто зогсоолын үйлчилгээг энэ сарын 8-нд нээхээр болжээ.

Үйлчилгээг хотын хамгийн их түгжрэлтэй байршил болох Гутлын 22, Хөрөнгийн биржийн өмнөх авто зогсоолуудад эхний ээлжинд нэвтрүүлжээ. Тэмдэг, тэмдэглэгээ, камер, гэрэлтүүлэг гэх мэт олон улсын стандартын дагуу тоноглогдсон ухаалаг зогсоолууд энэ сарын 8-аас эхлэн иргэдэд үйлчилж эхлэх юм байна. Ухаалаг утастай хүн бүхэн Google Play эсвэл Apple Store-оос “UB Parking аппликейшн”-ийг татаж авснаар жолооч нар сул зогсоолын мэдээллийг авч, цаг алдалгүйгээр зогсоолоор үйлчлүүлэх, мөн автомашинаа зогсоолд байх үед нь камераар хянах боломжтой аж. Ажлын өдрүүдэд өглөөний 8.00-20.00 цаг хүртэл бусад төлбөртэй зогсоолуудын адилаар 1 цаг нь 1000₮, харин орой 20.00 цагаас өглөөний 08.00 цагийн хооронд болон амралтын өдрүүдээр үнэ төлбөргүй үйлчлэх аж.

 

УБ Паркинг компани технологийн тусламжтайгаар ухаалаг зогсоолын үйлчилгээг санаачилж, өөрийн хөрөнгөөр төслөө санхүүжүүлсан байна. Ухаалаг зогсоолын үйлчилгээ нэвтэрснээр зогсоолуудын ойр орчмын замын түгжрэл 30 хүртэл хувиар буурч, иргэд зогсоол хайхад зарцуулдаг цаг хугацаагаа хэмнэх юм.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших