Нууц мэдээллийн уурхай

Д.Цогтбаатарын Сингапур улсад хийх албан ёсны айлчлал эхэлж байна

Нийтэлсэн: 2019-06-06 01:55:57

 Д.Цогтбаатарын Сингапур улсад хийх албан ёсны айлчлал эхэлж байна

Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнаны урилгаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 6 дугаар сарын 6-7-нд тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ нь Монгол, Сингапурын хооронд 1970 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Сингапур Улсад хэрэгжүүлж буй анхны айлчлал юм.

Айлчлалын эхний өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сингапур Улсын Гадаад харилцааны сайд Др. Вивиан Балакришнантай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, худалдаа, эдийн засаг болон бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар харилцан санал солилцоно.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ази, Ойрхи Дорнод, Австрали зэрэг 26 улсад англи хэлээр нэвтрүүлгээ цацдаг Channel News Asia  сувгийн Asia First шууд нэвтрүүлэгт оролцохын зэрэгцээ Сингапур Улсын Ерөнхий сайдын ажлын албаны харъяа Үндэсний Судалгааны санд зочилж, үйл ажиллагаатай нь танилцана.

Айлчлалын хоёр дахь өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сингапур Улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Хенг Сви Киатад бараалхахын зэрэгцээ “Монгол, Сингапурын Бизнесийн яриа хэлэлцээ” арга хэмжээнд оролцох юм. Айлчлалын хүрээнд мөн Монгол Улсаас Зүүн Өмнөд Азийн орнуудад суугаа Элчин сайд нартай зөвлөлдөх уулзалт хийнэ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших