Нууц мэдээллийн уурхай

“ТҮЛШЭЭ НӨӨЦӨЛЬЕ” уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа

Нийтэлсэн: 2019-06-05 08:17:50

 

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалын 2019 оны тавдугаар сарын 31-ний өдөр баталсан удирдамжийн дагуу “ТҮЛШЭЭ НӨӨЦӨЛЬЕ” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн Засаг даргын Тамгын  газар, “Таван толгой түлш” ХХК  хамтран 2019 оны зургаадугаар сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Монгол  Улсын Засгийн  газрын 2018 оны  “Түүхий нүүрс  хэрэглэхийг  хориглох тухай”  62 дугаар тогтоол 2019 оны тавдугаар  сарын 15-ны өдрөөс  эхлэн  хэрэгжиж  эхэлсэнтэй холбогдуулан тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, сайжруулсан шахмал түлшний түгээлт  борлуулалтын систем, худалдан  авах боломж нөхцөлийн  талаар  нийслэлийн зургаан дүүргийн ЗДТГ, тэдгээрийн харьяа болон орон нутгийн өмчит байгууллагуудын удирдлагуудад мэдээлэл өгч танилцууллаа.

Тус уулзалт хэлэлцүүлэгт дүүргүүдийн ЗДТГ-ын хэлтэс, харьяа газрууд, орон  нутгийн өмчит байгууллагууд, 99 хороо, эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн болон өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн  нийт  440  удирдах албан  тушаалтнууд оролцлоо.   

Мөн уулзалт хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат, Ё.Цацралтуяа, М. Эрдэнэтуяа, Т.Батцогт нар оролцож, нийслэл болон дүүргээс агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын талаар танилцуулга хийв.

Уулзалт хэлэлцүүлэгээр “Таван толгой түлш” ХХК-иас 6-7 дугаар сард төрийн албан хаагчдад дараа төлбөрт нөхцлөөр сайжруулсан түлш худалдан авахад үзүүлэх хөнгөлөлт,    сайжруулсан түлшний чанар, үнийн талаар мэдээлэл өглөө.

Уулзалтад оролцсон төсөвт байгууллагын удирдлагууд гэр хороололд амьдардаг ажилтан, албан хаагчдынхаа судалгааг гарган, албан хаагчдаа хамруулж сайжруулсан түлшийг  дараа  төлбөртэйгээр олгох талаар “Таван толгой түлш” ХХК-тай  гэрээ байгуулж,  худалдан авах ажлыг зохион байгуулж ажиллахаа илэрхийллээ.

 

НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших