Нууц мэдээллийн уурхай

Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо

Нийтэлсэн: 2019-06-03 02:10:45

 

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Монгол хүүхдүүд” баярын арга хэмжээг 6 сарын 1 нд  Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Монгол Улс 67 дахь жилдээ хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.

 

Баярын арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, хүүхэд, багачууд, эцэг эхчүүд оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан баярын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Жил бүр үлсынхаа нийслэл Улаанбаатар хотын төвд Их жанжнаараа овоглосон талбайд нийслэлчүүд хуран чуулж, Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудтайгаа хамт баярлан хөөрөхийн зэрэгцээ нийслэлийн төр, захиргааны байгууллагын зүгээс хүүхдийн төлөө хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулдаг уламжлалтай билээ. Хотын хөгжлийн бодлогод хүүхдийн төлөө гэсэн, хүүхэд бүр рүү хандсан бодлого чухал байр суурь эзлэх ёстой. Хүүхдийн сайн сайхны төлөө оруулж байгаа хөрөнгө оруулалт бүхэн улс орны ирээдүйн хөгжлийн шийдэл болно гэдэгт би эргэлзэхгүй итгэдэг. Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу энэ онд улс, нийслэлийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламжаар 30 сургууль, 73 цэцэрлэгийн барилга шинээр баригдаж ирэх намар хүүхдүүдээ хүлээн авахаар төлөвлөж байна. Мөн авто замын осол эндэгдэл хамгийн их гардаг 13 сургуулийн гадна гэрэлтүүлэг хийж, хурд сааруулагч, тэмдэг тэмдэглээ байршуулсаны зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн хүүхэдтэй хамт суралцах нөхцлийг бүрдүүлэх тохижилтын ажлыг ерөнхий боловсролын дөрвөн сургууль дээр хийж байна. Хүүхдүүд та бүхний гэрэлт ирээдүйн замд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээлээ.

Энэ өдөр Д.Сүхбаатарын талбайд хүүхдийн өөрийн оролцоонд суурилсан уралдаан наадам, хөгжөөнт тоглоом, хүүхдийн эрхийн талаарх мэдээлэл, сурталчилгаа явуулах төрийн болон төрийн бус байгууллагууд, үйл ажиллагаа явуулж байна. Мөн үндэсний үйлдвэрлэгчид худалдаа, үйлчилгээ үзүүлж байгаа аж.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Монголын хүүхдийн ордонд “Хүүхдийн ертөнц” арга хэмжээ зохион байгууллаа. Халамж асрамжийн төвүүдэд амьдарч буй болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулан зохион байгуулж буй баярын арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.

Баяраа тэмдэглэж буй хүүхэд, багачуудад хандаж нийслэлийн Засаг дарга мэндчилгээ дэвшүүлж, эх орондоо ихийг хийж бүтээсэн мундаг хүмүүс болоорой гэж ерөөгөөд “Та бүхний ирээдүйн сайн сайхны төлөө нийслэлийн удирдлагууд болон асран хамгаалагч багш нар нь хичээж ажиллах болно” гэдгээ хэлсэн юм. Баярын арга хэмжээнд оролцож буй хүүхдүүдэд хотын удирдлага гарын бэлэг гардуулав.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших