Нууц мэдээллийн уурхай

Б.Амарсанаа: Талбайн тохижилтын уралдаанд ирүүлсэн 16 бүтээлд иргэд, олон нийт саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна

Нийтэлсэн: 2019-05-31 02:06:21

Жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг боловсруулах уралдааныг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зарласан билээ. Уралдааны зорилго бол Сүхбаатарын талбайн урд хэсгийг тохижуулахдаа мэргэжлийн байгууллага, иргэд олон нийтийн оролцоотой хэрхэн ямар байдлаар тохижуулах вэ гэдэг шийдлээ тодорхойлоход оршиж байгаа юм. 14 хоногийн хугацаатай дээрх уралдааны материал хүлээн авах хугацаа өчигдөр дууссан тул энэ талаар нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаагаас дараах тодруулгыг авлаа.   -Сүхбаатарын нэрэмжит талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг боловсруулах уралдаанд хэдэн мэргэжлийн байгууллага, уран бүтээлчийн хэчнээн бүтээл ирэв? -Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/439 дүгээр захирамжийн дагуу Сүхбаатарын нэрэмжит талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг боловсруулах уралдааныг тавдугаар сарын 15-наас 29-ний өдөр хүртэл нийт 14 хоногийн хугацаанд зарласан. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, зураг төслийн оюутан, залуучууд хамтарч оролцохоор удирдамжид заасан байгаа. Энэ хүрээнд нийт 16 баг бүтээлээ ирүүлсэн байна. Засаг даргын захирамжийн дагуу уралдааныг дүгнэх комисс байгуулагдсан байгаа.  Ирүүлсэн бүтээлүүд дээр одоо удирдамжид заасны дагуу тав хоногийн хугацаанд манай байгууллагын цахим хуудсаар дамжуулан иргэд, олон нийтийн саналыг авах юм. -Ирсэн бүх бүтээлүүдийг танай цахим хуудаст ил байршуулаад, иргэдийн саналыг авч байж дүгнэнэ гэсэн үг үү? -Тийм ээ. Уралдаанд материал ирүүлсэн 16 багийн бүтээлийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудаст байршуулаад иргэд олон нийтээс саналыг авна. Иргэд та бүхэн  ЭНД ДАРЖ 16  багийн бүтээлийн зураг агуулгатай танилцан саналаа өгөхдөө тухайн бүтээлийн хойно байгаа #ДУГААРЫГ манай байгууллагын 320461 дугаарт хандан хэлэх  юмуу, эсвэл 80145494 утсанд мессежээр илгээх хэлбэрээр өгч болно. Өнөөдрөөс буюу тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 3 хүртэл таван өдөр иргэдийн саналыг авсны дараа шалгаруулах комисс хуралдаад, дүнгээ гаргана гэсэн үг. -Уралдааныг дүгнэхдээ юуг голлон шалгуур үзүүлэлт болгох вэ? -Таван гол шалгуур үзүүлэлт байгаа. Бүтээлийн үзэл санаа шинэлэг байдал, үндэсний онцлог түүх соёлын хэв шинжийг тусгах, байгаль орчинд ээлтэй орчин үеийн  техник технологийн шийдлүүдийг тусгасан байдал, ажлын гүйцэтгэл иж бүрдлийг хэр хангасан, эсэх, иргэд олон нийтийн санал гэсэн таван шалгуур үзүүлэлтүүдээр тус бүрт нь оноо өгөх юм. -Нийт шагналын сан 30 сая төгрөг. Үүнд бүх зардал багтсан уу? -Нийт шагналын сан 30 сая төгрөг. Үүнээс шилдгийн шилдэг санаа буюу тэргүүн байр нэгийг шалгаруулж 20 сая төгрөгөөр урамшуулна. Үүнээс гадна шагналт байр хоёрыг шалгаруулж, тус бүр таван сая төгрөгөөр шагнана. Шилдгээр шалгарсан бүтээлийн баг маань дараагийн тохижилтийн зураг төсөл боловсруулах ажилд давуу эрхтэйгээр оролцоод явна. Эцэст нь нэг зүйлийг онцлон хэлэхэд, нийслэлийн иргэд, оршин суугчид та бүхэн Монгол Улсынхаа төв талбайн урд хэсгийн 2.5 газарт ямар тохижилтын ажил хиймээр байгаа тухай санал бодлоо хуваалцаж, энэхүү ажилд идэвх санаачилгатай оролцоорой гэж уриалмаар байна. Мэргэжлийн байгууллагуудын ирүүлсэн бүтээлүүдэд та бүхний санал үнэ цэнэтэй, бодитой дэмжлэг болох юм шүү.
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших