Нууц мэдээллийн уурхай

БНСУ-ын ЭСЯ-тай холбогдолтой мэдээний талаар ТАЙЛБАР хийлээ

Нийтэлсэн: 2019-05-31 01:17:10

 

Монголын хэвлэл мэдээллээр гарсан 
БНСУ-ын ЭСЯ-тай холбогдолтой мэдээний талаар байр сууриа илэрхийлэх нь

 

  1. Сүүлийн өдрүүдэд Монголын хэвлэл мэдээллээр манай Элчин сайдын яамтай холбоотой “БНСУ-ын Элчин сайдыг хахуулийн хэрэгт буруутгав”, “БНСУ-ын Элчин сайд төсвөө хувийн зориулалтаар ашигладаг байжээ”(Үндэсний шуудан, Монголын үнэн), “Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яамыг шалгаж байна” (Монголын мэдээ) гэх гарчигтай мэдээ нийтлэгдсэн байна.
     
  2. Дээрх мэдээнүүд солонгост гарсан мэдээг эш татаж гаргасан байна. Гэвч солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагууд нэг талыг баримталсан, бодит байдлаас зөрүүтэй, шалгаж судлаагүй мэдээ гаргасан байгаа учир Элчин сайд Жон Жэ Нам тэр даруй БНСУ-ын Засгийн газарт өөрөө хүсэлт гаргаж, удахгүй албан ёсны шалгалт хийгдэх гэж байгаа бөгөөд үүгээр үнэн мөнийг тогтоох болно.
     
  3. Элчин сайд Жон Жэ Нам Өмнөд солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагуудын асуултуудад тайлбар өгсний дагуу Өмнөд солонгосын хэвлэл мэдээллээр цаашид үүнтэй холбоотой зөвхөн нэг талыг баримталсан мэдээлэл гаргахаа ихэнх нь зогсоосон байгаа юм.
     
  4. Иймд албан ёсны шалгалтын үр дүн гартал Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд ч мөн тус Элчин сайдын яам болон Элчин сайдад сөргөөр нөлөөлж болохуйц нэг талыг баримталсан мэдээг гаргахгүй байхыг хүсч байна.


Ийм мэдээ хэвлэл мэдээллээр гарах болсон шалтгааныг солонгосын визийг дүрэм журмын дагуу зохицуулан ажиллаж буй Элчин сайд Жон Жэ Намын талаар хэсэг бүлэг хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж буй арга хэмжээ гэж үзэж байгаа бөгөөд үүнийг нотлох материал ч хэд хэд байгаа юм. Одоогийн байдлаар албан ёсны шалгалт хийгдээгүй байгаа учир дараа зохих цагт олон нийтэд дэлгэх тухай судалж байна.

БНСУ-ын ЭСЯ

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших