Нууц мэдээллийн уурхай

ДЭЛХИЙН БАНКНЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ӨРГӨН БАРИВ

Нийтэлсэн: 2019-05-31 00:35:11

 Монгол Улс дахь Дэлхийн банкны Суурин төлөөлөгчөөр томилогдсон Андрей Михнев Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт итгэмжлэх захидлаа өргөн барив.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Дэлхийн банк болон Олон улсын валютын сан зэрэг байгууллагууд нь 1990-ээд оны эхэн үеэс Монгол Улсын ардчилал, эдийн засгийн шилжилт, өөрчлөлтийн явцад бүхий л талаар дэмжиж, үр дүнтэй олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэнд талархлаа илэрхийлэв. Цаашид талууд энэхүү хамтын ажиллагааны уламжлалаа хадгалж, олон салбар, чиглэлд үргэлжлүүлэн ажиллах эрмэлзэлтэй байгаагаа онцлов. Монгол Улсын цаашдын хөгжилд эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус салбарын хөгжлийг дэмжих асуудал ихээхэн чухал болохыг тэмдэглэлээ.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын зүгээс Дэлхийн банктай хамтран боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэлэг сургалт, хөтөлбөр хэрэгжүүлэх нь Монгол Улсын шинэ залуу үед ихээхэн хүртээмжтэй болохыг онцлов.

Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Андрей Михнев Монголын хөгжлийн төлөө Засгийн газар болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэнтэй идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, одоо үргэлжилж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, үүний зэрэгцээ залуу үеийнхний боловсролд  анхаарлаа хандуулахаа тэмдэглэв.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших