Нууц мэдээллийн уурхай

GIZ-ийн Хотын Нэксус төслийн хаалтын арга хэмжээ Бангкок хотод боллоо

Нийтэлсэн: 2019-05-31 00:28:04

 

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилтээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран 2013-2019 онд хэрэгжүүлсэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн хаалтын арга хэмжээ буюу төгсгөлийн IX хуралдааныг Тайландын Бангкок хотод энэ сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэ төсөлд Ази, Номхон Далайн бүсийн долоон орны 12 хот хамрагдсан бөгөөд Азид хурдацтайгаар явагдаж буй хотжих үйл явцаас үүдэлтэй ялангуяа ус, эрчим хүчний хангамж болон газар ашиглалт, хүнсний хангамжтай холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бүс нутгийн хотуудад ус, эрчим хүч, хүнсний нөөцийн цогц төлөвлөлт, менежментийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр техникийн туслалцаа үзүүлсэн. Тухайлбал Улаанбаатар хотод угсармал орон сууцны барилгын дулаан-техникийн шинэчлэлтийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөөний урьдчилсан судалгаа, хатуу хог хаягдлыг шатааж эрчим хүч үйлдвэрлэх байгууламжийн урьдчилсан ТЭЗҮ зэрэг судалгаа, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлсэн.

Төслийн бодлогын түншээр НҮБ-ын ESCAP (Ази, Номхон Далайн Эдийн Засаг, Нийгмийн Хороо) байгууллага, хэрэгжүүлэгч түншээр ICLEI (Тулахтай хөгжлийн төлөөх нутгийн захиргаад) байгууллага хамтран ажиллаж бүс нутгийн тэргүүн туршлага, ололтуудыг бүс нутгийн мэдлэг түгээх платформд (Network) суулгаж, ингэснээр нөөцийн цогц менежментийн санаачлагуудыг бүс нутгийн болон үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Хуралд Улаанбаатар хотыг төлөөлж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ны Ерөнхий захирал Б.Сүхбаатар болон Сангийн яам, Үндэсний хөгжлийн газрын төлөөлөл оролцож хотын өмнө тулгамдсан асуудлаар салбар хуралдаануудад оролцон туршлагаа хуваалцаж санал бодлоо илэрхийллээ.

Бүс нутгийн 9 дэх төгсгөлийн хуралдаан нь хотуудын туршлага, гарсан үр дүн, ололт амжилт, сургамжийг танилцуулахын зэрэгцээ бусад улс орон, хотуудад үр өгөөжийг нь хүртээх арга замыг эрэлхийлж нөөцийн цогц менежментийг үзэл санааг нутагшуулахад чухал арга хэмжээ боллоо.

Хуралд олон улсын шинжээчид, мэргэжилтнүүд дэд бүтцийн зарим шийдлүүдийг танилцуулж хотын нөөцийн цогц менежментийг санал санаачлагууд нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, тулхтай хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хэрхэн нөлөөлж болох талаар мэдээлэл өгсний зэрэгцээ коллеж, их, дээд сургуулиудын багш, оюутан нарыг оролцуулж тэдгээрийн сургалтын хөтөлбөр, заах аргуудыг нэгтгэх, уялдуулах арга замыг  хэлэлцсэн нь энэ арга хэмжээний нэг онцлог байлаа.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших