Нууц мэдээллийн уурхай

Хотын Захирагч нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандлаа

Нийтэлсэн: 2019-05-31 00:17:45

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болсон "Иргэдийн төсөв-2019" эмхэтгэлийг танилцуулах хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр түгээд буй зарим мэдээлэлд тайлбар өгсөн. МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон олон нийтийн сүлжээгээр хотын Захирагч руу чиглэсэн элдэв мэдээлэл түгээх болсон тул дээрх асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж, үнэ мөнийг тогтоолгохоор болсноо энэ үеэр мэдэгдсэн билээ. Тэгвэл өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газарт албан ёсоор гомдол гаргасан байна.

Уг гомдолд “Хотын Захирагч миний хувийн болон ажил хэргийн нэр хүндэд удаа дараа халдаж, цаашлаад өвөг дээдэс, удам судрыг минь зохион байгуулалттайгаар илтэд гүтгэн, гутаан доромжилж буй хүмүүсийн энэхүү үйлдэл нь нийслэлийн төрийн албанд шударгаар ажиллаж буй албан хаагчид, эгэл жирийн иргэдэд ч хамаатай бөгөөд цаашлаад олон нийтийг талцуулах, нийгмийг хагалан бутаргах уршигтай тул Эрүүгийн хуулийн 19.9-д заасанчлан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэргийн  шинжтэй гэж үзэж байна. Тиймээс дээрх этгээдүүдийн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, үнэн мөнийг тогтоолгох хүсэлт гаргаж байна” хэмээжээ. 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших