Нууц мэдээллийн уурхай

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд өөрчлөлт орууллаа

Нийтэлсэн: 2019-05-31 00:14:57

 

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулга, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцын мэдээллийг сонсож, “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах, “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн дүрэм батлах тухай, Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай гэсэн зургаан асуудал хэлэлцэх товтой байв.  Хуралдааны эхэнд нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах болон Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлаар завсарлага авсан юм. Ингэснээр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаас хасаж, долоо хоногийн дараа нийслэлийн ИТХ-ын XXV хуралдааныг үргэлжлүүлэх боллоо. Үүний дараа “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.

НИТХ-ын 2015 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 26/09 тогтоолоор үүсгэн байгуулагдсан компанийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгээс компанийн дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа гэсэн дүгнэлт гаргажээ. Тус компанийн дүрмийг өнөөгийн хууль, журамтай нийцүүлсэн өөрчлөлт хийсэн төслөө ажлын хэсгээс танилцуулсан юм. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд орж буй өөрчлөлтийн талаар НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, тайлбар сонсов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “300 сая төгрөгийн санхүүжилттэй “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК  өнөөдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд дорвитой ажил хийгээгүй байна. Олон төсөл хөтөлбөр санаачилсан, зарим төсөл хөтөлбөрийг судална боловсруулна, хэрэгжүүлнэ гэж ярьдаг ч сүүлдээ ерөнхий боловсролын хүүхдүүдийн хийдэг наад захын танилцуулга зурагт хуудастай явсаар байгаад өнөөдөр орж ирлээ. Хатуухан хэлэхэд хулгай хийдэг газар болчихсон учраас дүрмийн шинэчлэлийг хийх хэрэгтэй. Компанийн тухай хууль болоод Монгол улсын бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ компанийн дүрмийн зарим зохицуулалт нь хууль давсан учраас дүрмийн өөрчлөлтийг зайлшгүй хийх ёстой. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” компанийн үйл ажиллагаа цаашдаа илүү нээлттэй болж, дүрэм журмын хүрээнд ажиллах ёстой. Улаанбаатар хотын хэмжээнд хийж хэрэгжүүлэх ёстой олон төсөл хөтөлбөрийг хувийн хэвшилтэйгээ хамтарч хэрэгжүүлэхийг хэрэгтэй. Нийслэлийн эдийн засаг, дэд бүтцийг хөгжүүлэх томоохон суурь эдийн засгийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд суурь байгууллага нь болох ёстой. Төлөвлөгөөний гол байгууллага болж, богино хугацаанд үр дүнгээ өгөх ёстой”  гэдгийг онцолж хэлсэн юм.

Төлөөлөгчид асуулт асууж дууссаны дараа Н.Батсүмбэрэл, П.Баярхүү нарын төлөөлөгчид саналаа хэлэв. Санал хураалт явагдахад “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулахыг төлөөлөгчдийн 77.24 хувийн саналтайгаар дэмжив.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших