Нууц мэдээллийн уурхай

10 гаруй такси компанийн 200 жолооч “номын дуу” сонслоо

Нийтэлсэн: 2019-05-29 01:17:31

 Монгол Улсад такси үйлчилгээ анх үүсэж хөгжсөнөөс хойш 60 гаруй жил өнгөрчээ. Эдүгээ Улаанбаатар хотод албан ёсны бүртгэлтэй такси үйлчилгээ эрхэлж буй 10 компанийн 600 орчим такси байна. Эдгээр байгууллагууд “Таксийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5122:2013 стандартыг мөрдөн ажиллаж 1.5 сая хүн амтай их хотын завгүй иргэдэд түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг үзүүлж байна.

Албан ёсны бүртгэлтэй таксигаар үйлчлүүлснээр зөв талдаа жолооны хүрдтэй, төлбөрийг баталгаатай хэмжих таксиметртэй автомашинаар үйлчлүүлэх, эд зүйлээ мартсан тохиолдолд эргээд олох, нэгдүгээр эгнээгээр түргэн шуурхай зорчих давуу талтай юм.

Үүнээс гадна Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн гадаадын жуулчид нисэх онгоцны болон төмөр замын буудалд буугаад такси үйлчилгээг сонгодог. Иймд зочлох үйлчилгээний салбарт хамаарагдах такси үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Харилцааны ур чадвар, хандлагын хүч” сургалтыг БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбоо, Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгуулав.

Тус сургалтад такси үйлчилгээ эрхэлдэг 10 гаруй компанийн 200 жолооч хамрагдаж инээмсэглэл, биеийн хэлэмж, хандлага мөн урам зоригтой ажиллах, эрсдэлийн менежмент ба цагийн менежмент, стрессийг даван туулах зэрэг үйлчлүүлэгчид соёлтой боловсон үйлчлэх арга техникийг эзэмшлээ гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.


Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших