Нууц мэдээллийн уурхай

Япон улс АНУ-гаас байлдааны 105 онгоц худалдаж авна

Нийтэлсэн: 2019-05-28 00:13:11

 Япон улс АНУ-гаас байлдааны 105 онгоц худалдаж авна. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр “Япон улс АНУ-д үйлдвэрлэсэн байлдааны 105 онгоц худалдаж авахаар төлөвлөж байна. "Ингэснээр энэ улс Америкийн холбоотнуудаас хамгийн олон F35 онгоцтой улс болно. АНУ Батлан хамгаалах чадавхиа бэхжүүлэх гэсэн Японы хүчин чармайлтыг дэмждэг. Сүүлийн саруудад бид их хэмжээний цэргийн техник хэрэгсэл илгээсэн” гэж Дональд Трамп хэвлэлийн хурал дээр ярьсан байна.

Японы Засгийн газраас АНУ-ын F35-А загварын 42 онгоц худалдаж авах анхны тушаалаа 2011 онд гаргаж байжээ. Түүнээс хойш өнгөрөгч 2018 оны 12 дугаар сард анхны баримтаар авахаар захиалж байсан 42 ширхэг F35-А загварын онгоцууд дээр нэмээд F35-А загварын 63, F35-Б загварын онгоц 42-ыг худалдан авна гэж мэдэгдэж байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад хийж байгаа дөрвөн өдрийн төрийн айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Ерөнхий сайд Абэ Шинзотой дээд хэмжээний уулзалт хийсэн юм. Энэ үеэр тэрбээр АНУ-ыг Ойрхи Дорнодтой яриа хэлэлцээ хийхэд нь зуучлагчаар оролцох үүднээс Иран улстай сайн харилцаатай байх гэсэн Японы Ерөнхий сайдын сонирхлыг дэмжсэн байна. Абэ Шинзо ойрын өдрүүдэд Иранд айлчилна гэсэн мэдээлэл байгаа юм.

Харин худалдааны салбарт АНУ-ын Японтой хийж байгаа худалдааны алдагдлын талаар дурдаад, авто машины салбарын талаар ярилцаж хэлэлцэнэ гэдгээ хэлсэн байна. Мөн энэ салбарт ирэх наймдугаар сар гэхэд ямар нэг тохиролцоонд хүрч мэдэгдэл гаргана гэсэн хүлээлттэй байна гэжээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших