НООЛУУРЫН САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХААР ХИЙГДЭЖ БУЙ БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ.
Нийтэлсэн: 2019-05-27 00:36:10

Энэхүү арга хэмжээний хүрээнд ноолуурын салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулах бодлого боловсруулах ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А-105 тоот тушаалаар байгуулан ажиллаж байна.
Ажлын хэсгийн боловсруулсан бодлогын баримт бичгийг холбогдох талуудаар хэлэлцүүлэх ажлыг Монголын ноос, ноолуурын холбоотой хамтран зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчид, бэлтгэн нийлүүлэгчид, судлаачид оролцлоо.
