Нууц мэдээллийн уурхай

Санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэх ээлжит сургалт болов

Нийтэлсэн: 2019-05-24 01:05:51

  

Санхүүгийн зохицуулах хорооноос Монголбанк, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Бичил санхүүгийн хөгжлийн сантай хамтран Архангай аймагт тавдугаар сарын 6-9-ний өдөр, Өвөрхангай аймагт тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэх ээлжит сургалтыг зохион байгууллаа.

Иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлж, өдөр тутмын амьдралд тохиолдох санхүү, мөнгөний асуудлыг зөв шийдвэрлэж чаддаг болоход нь системтэй туслах багш нарын бүрэлдэхүүнийг бэлтгэж, чадваржуулах зорилгоор зохион байгуулсан сургалтад Архангай аймагт 31, Өвөрхангай аймагт 26 багш хамрагдсаны дотор Насан туршийн боловсролын үндэсний төвийн багш нар, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөгч, аймгуудын Боловсролын газрын мэргэжилтэн, МСҮТ-ийн багш, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ажилтан зэрэг нийт 57 хүн хамрагдаж санхүүгийн зах зээлийг иргэдэд хүртээмжтэй болгох, хэрэглэгчдийн санхүүгийн шийдвэр гаргах чадавхыг дэмжих, тэдэнд санхүүгийн боловсрол эзэмшүүлэх сургагч багш боллоо.

Энэ үеэр сургалтын багийн гишүүд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг таниулах болон иргэдийн санхүүгийн мэдлэгт зориулсан мэдээлэл, ярилцлагыг орон нутгийн телевизүүдэд өгсөн. Мөн Архангай аймагт 100 гаруй иргэдтэй уулзалт зохион байгуулж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны талаар танилцуулга хийж, банк болон банкнаас бусад санхүүгийн салбарын талаар мэдээлэл өглөө. Уулзалтын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтнүүд үнэт цаасны зах зээлийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулж, зөвлөгөө өглөө гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших