Нууц мэдээллийн уурхай

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ч.УЛААН УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТНОО АЖИЛЛАА

Нийтэлсэн: 2019-05-22 05:40:27

 


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан 2019 оны 5 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд Унгар Улсын Будапешт хотноо ажлын айлчлал хийж ажиллаа.

Ажлын айлчлал нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Европ, Төв Азийн бүс нутгийн зөвлөлдөх уулзалтад оролцох зорилготой байв. Энэ үеэр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын туслах ерөнхий захирал бөгөөд Европ, Төв Азийн төлөөлөгчийн газрын тэргүүн Владимир Рахманинтай уулзлаа. Ноён Владимир Рахманины зүгээс тус бүс нутагт ХХААБ-ын хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулав. ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны зүгээс Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогын асуудлаар үргэлж дэмжиж ажилладагт талархал илэрхийлэхийн сацуу өөрийн баримталж буй бодлогоо танилцуулж, цаашдын арга хэмжээ, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Үүнээс гадна айлчлалын үеэр Унгар Улсын Парламентын Монгол-Унгарын найрамдлын бүлгийн дарга Ласло Хорват болон Хөдөө аж ахуйн яам, Гадаад хэрэг, худалдааны яамны удирдлагуудтай уулзаж ажил хэргийн яриа өрнүүлсэн. Уулзалтуудын үеэр Монгол-Унгарын хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, мал эмнэлгийн чиглэлээр улам гүнзгийрүүлэх, Монгол мэргэжилтнүүдийг тус улсад сургах талаар санал солилцлоо. Мөн Унгар Улсын нэн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх Биокомбинатын шинэчлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд авах шаардлагатай арга хэмжээний талаар тохиролцож ажиллав.  

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших