Нууц мэдээллийн уурхай

АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав

Нийтэлсэн: 2019-05-21 00:59:40

 Авлигатай тэмцэх газрын дарга З.Давшдаваа, дэд дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан нар тус газрын Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтад Авлигатай тэмцэх газрын хэлтэс, албадын дарга нар, Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон тус зөвлөлийн гишүүд оролцлоо.

Олон нийтийн зөвлөлийн гишүүд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар тодорхой санал танилцуулав. Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт бэлэн бусаар төлбөр тооцоо хийх, татварын тайланг насанд хүрсэн хүн бүрээс авдаг болох хуулийг хамтран санаачлах, нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуй хэлбэрээр биш дэлгэрэнгүй байдлаар олон нийтэд нээлттэй болгох, авлига, ашиг сонирхолтой тэмцэхэд технологийн дэвшлийг ашиглах шаардлагатай байгаагаа илэрхийлэв.

Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалт, судалгаа шинжилгээний ажил, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших