Нууц мэдээллийн уурхай

ГХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН КОМИССЫН ИНТЕГРАЦИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Нийтэлсэн: 2019-05-21 00:48:23

 Евразийн эдийн засгийн комиссын Интеграцийн хөгжлийн газрын захирал С.С.Шухно тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 5 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж байна.

Өнөөдөр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, хоёр талын хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэх боломжийн талаар санал солилцов. Түүнчлэн, уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтарсан Ажлын хэсгийн 3 дугаар хуралдааныг энэ оны 10 дугаар сард Москва хотноо зохион байгуулахаар тохиролцсоны сацуу хуралдааны үеэр Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны бизнес эрхлэгчдийн уулзалтыг хамтран зохион байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.Евразийн эдийн засгийн комиссын төлөөлөгчид ирэх өдрүүдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар болон Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлагуудтай уулзалт хийж, хоёр талын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцох юм.

Евразийн эдийн засгийн холбоо нь Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал ач холбогдолтой ОХУ, Казахстан, Беларусь, Киргизстан, Армен зэрэг 5 орныг бүрэлдэхүүндээ багтаасан бүс нутгийн томоохон эдийн засгийн интеграцийн байгууллага юм.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших