Нууц мэдээллийн уурхай

“ГАДААД СУРТАЛЧИЛГАА БА ОРЧУУЛГЫН АСУУДЛУУД” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Нийтэлсэн: 2019-05-21 00:45:33

 Гадаад харилцааны яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Гадаад сурталчилгаа ба орчуулгын асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг хийв. Хэлэлцүүлэгт дипломат ажилтнууд, хэл шинжлэлийн эрдэмтэд, зохиолч, орчуулагч нар оролцож, орчуулгын чанар, тулгамдаж буй асуудлуудаар санал бодлоо солилцлоо.

Хэлэлцүүлгийг нээж Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хэлэхдээ “…Гадаад сурталчилгааны гол зорилт нь Монгол Улсын түүх, соёлын өв, эдийн засаг, нийгмийн ололт амжилтыг дэлхий нийтэд сурталчлан таниулах бөгөөд соёлын бүтээлч үйлдвэрлэл буюу орчуулгын асуудлыг бид үүнд хамааруулан ойлгох учиртай. Энд л гадаад сурталчилгаа, орчуулга хоорондын нарийн хэлхээ холбоо нь оршдог” хэмээн онцлов.

Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын зөвлөх, СГЗ Я.Ганбаатар “Монголын сонгодог бүтээлүүдийг гадаад хэл рүү орчуулах нь”, МУИС-ийн судлаач, доктор Ш.Эгшиг “Мэргэжлийн орчуулгын чанар стандарт”,  МЗЭ-ийн Орчуулгын үндэсний төвийн тэргүүн Д.Мөнхтөр “Уран зохиолын орчуулга ба Монгол соёлын дархлаа” зэрэг илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн гадаад мэдээ, материалын орчуулгын чанарын талаар хөндөн ярилцав.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших