Нууц мэдээллийн уурхай

“Арьс ширэн түүхий эдийн чанар, түүнд нөлөөлөх шимэгчтэх өвчний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Нийтэлсэн: 2019-05-17 02:39:25

 

 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал эмнэлгийн ерөнхий газар  Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 2019 оны 05-р сарын 16 ны өдөр   “Арьс ширэн түүхий эдийн чанар, түүнд нөлөөлөх шимэгчтэх өвчний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийн гол зорилго нь малыг эрүүлжүүлэх, арьс ширэн түүхий эдийн чанарыг дээшлүүлэх чиглэлээр төрөөс баримтлах бодлого, тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох, оролцогч талуудын хамтын ажиллагааг дээшлүүлэхэд оршино.
Уг арга хэмжээнд Мал эмнэлгийн хүрээлэн, УМЭАЦТЛ, Хөдөө аж ахуйн их сургууль, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци, Монголын арьс ширний үйлдвэрлэгчдийн холбоо, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл, SECIM төсөл, Азийн хөгжлийн банкны ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл зэрэг байгууллагын төлөөлөл болон салбарын эрдэмтэн судлаачид оролцоно.
Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны ХөҮБХЗГ-ын дарга Б.Батхүү оролцож, “Арьс ширний үйлдвэрлэлийн чиглэлээр төрөөс баримтлах бодлого” илтгэлийг тавьж хэлэлцүүлэв. Мөн Мал эмнэлгийн ерөнхий газраас “Паразит өвчний чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төлөвлөгөө”, Мал эмнэлгийн хүрээлэнгээс “Малын шимэгчийн арьс, ширэнд учруулж буй гэмтэл, хор хохирол цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос “Арьс шир боловсруулах үйлдвэрт тулгарч буй арьс ширэн түүхий эдийн гэмтлийн асуудал”, ХААИС-иас “Арьс ширэн түүхий эд бэлтгэл, тээвэрлэлт, нийлүүлэлтийн өнөөгийн байдал, орон нутагт түүхий эдийн тордолтын цэг байгуулах шаардлага, сайжруулах арга зам” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.
Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчдын санал хүсэл сонсож, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны төлөвлөлтийг ярилцлаа.
Хэлэлцүүлгийн үр дүнд малын арьс ширэн түүхий эдийн чанар, түүнд нөлөөлөх шимэгчтэх өвчний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж гаргаж, цаашид хэрэгжүүлэн ажиллана.
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших