Нууц мэдээллийн уурхай

Бусдыг дээрэмддэг бүлэг залуусыг илрүүлэв

Нийтэлсэн: 2019-05-17 01:58:38

 Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид Нийслэл хотын нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сараас хойш бага насны хүүхэд болон ганц нэгээрээ явж байгаа иргэдийг дагаж орц, гудамжруу ороход нь араас нь боож унаган зодож, хутга тулган эд зүйлсийг нь дээрэмддэг   бүлэг гурван этгээдүүдийг илрүүллээ. 

Бүлэг этгээдүүдийг Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд орогнож байхад нь дайчлан баривчилсан байна. Хэргийг  шалгахад эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн харьяат, дээрэмдэх, хулгайлах гэмт хэрэг удаа дараа үйлдэн гурван  удаагийн ял шийтгэл эдлэж байгаад 2019 оны 02 дугаар сард ШШГЕГ-ын хорих 411 дүгээр ангиас суллагдсан 20 настай Ц, Т, 19 настай Т, нар нь Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт 12 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсоныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Цагдаагийн байгууллагаас дээрэмдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох чиглэлээр ажил арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулж байгаа хэдий ч бага насны хүүхдийг дээрэмдэх гэмт хэрэг гарсаар байна. Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших