Нууц мэдээллийн уурхай

БЗД-т сайжруулсан түлш худалдаалах 3 цэг нээгдсэн байна

Нийтэлсэн: 2019-05-17 01:40:40

 Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж эхэллээ.Тус тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан 05 сарын 15-ны өдрөөс Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлш борлуулах 10 цэг нээгдэж, иргэдийг сайжруулсан түлшээр хангаж эхэлсэн билээ.

Иймд өнөөдөр дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт 28 хорооны Засаг даргад тус тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо. Тодруулбал, дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 27 дугаар хорооны Дунд Дарь-Эхийн 1 дүгээр гудамжид, 23 дугаар хороо сургуулийн 1462А болон 22 дугаар хороо Өлзийтийн 11-159 тоотод тус тус сайжруулсан түлш борлуулах цэг нээгдсэн байна.

Түүхий нүүрсийг нэвтрүүлэх, хэрэглэхийг хориглосноор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Цагдаагийн байгууллага хамтран Тахилт, Гүнт, Налайх, Морингийн даваа зэрэг нийт 7 цэг дээр хяналтын пост 24 цагаар ажиллуулж байгаа юм.

Түүнчлэн цаашид сайжруулсан түлш борлуулах цэгийг нийслэлийн хэмжээнд 107 байршилд нээж, 1000тн-оос дээш багтаамжтай 6 агуулах, борлуулах төвүүд албан ёсоор ажиллахаар болсон байна.

Иймд та бүхэн түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан түлшийг хэрэглэн агаар орчны бохирдлоос урьдчилан сэргийлнэ үү 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших