Нууц мэдээллийн уурхай

Хуруугаа таслуулсан охинд хуруу залгах мэс засал хийжээ

Нийтэлсэн: 2019-05-16 01:13:57

 Энэ сарын 14-ны шөнө  22 цагийн орчимд “Дамбын гудамж, дэлгүүрийн гадаа 6 настай эмэгтэй хүүхэд зодуулсан байдалтай байна” гэсэн мэдээллийг авч шалгахад Сүхбаатар дүүргийн  17-р хороо Дамбадаржаагийн гудамжинд оршин суух долоон настай охиныг  зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг Тус тоотод суух, нагац ах “Ш” /эр.51н/ нь согтуурсан үедээ үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ.

Нагац ахдаа зодуулж гурван хуруугаа тасдуулсан гэх охин яг одоо ГССҮТ-д хагалгаанд орж байгаа бөгөөд уг хагалгаа шөнийн 02 цагт эхэлжээ. Хагалгаанд ГССҮТ-ийн эмч нар болон ӨМЗО-ын мэргэжлийн эмч нар хамтарч хагалгаа хийжээ. 

Мөн охин толгойндоо хоёр оёдол тавиулсан бөгөөд заазуураар цавчуулахаас хамгаалж гараараа хааж хуруугаа тасдуулсан байж болзошгүй хэмээх мэдээллийг охины эмээ өгсөн байна.

Харин албаны эх сурвалжийн хэлж буйгаар хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд хэрэг үйлдсэн этгээдийг өнгөрсөн шөнө баривчилсан байна. Мөн тухайн этгээдэд өгөх ял шийтгэлийг охины гэмтлийн зэргийг тогтоогдсоны дараа шийдэгдэнэ хэмээн мэдээллээ.  

Гар сарвуу, бичил мэс заслын тасгийн эмч Д.Даваажаргал, Хүүхдийн хоёр гарынх нь дөрвөн хуруу нэг хоёрдугаар үеэрээ тасарсан байдалтай ирсэн. Охинд өчигдөр орой яаралтай мэс засал хийж, баруун гарын нэг, хоёрдугаар хурууг залгах мэс засал хийлээ. Өглөө үргэлжлүүлэн мэс засал хийсэн бөгөөд охины гурван хуруу сэргэх магадлал 80-90 хувьтай. Хурц ирмэгтэй зүйлээр тасалсан учир хуруу сэргэх магадлалтай. Нэг хуруу нь нөхөн сэргэх боломжгүй гэмтэл үүссэн байна гэж мэдээлэв. 

Охины эмчилгээг хагалгааны дараа Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт үргэлжлүүлж байна. 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших