Нууц мэдээллийн уурхай

“МОНГОЛЫН КИНО ӨДРҮҮД” АРГА ХЭМЖЭЭ ЗАГРЕБ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Нийтэлсэн: 2019-05-16 00:50:40

 Монгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад суугаа Элчин сайдын яам, Хорват Улсын Загреб хотын Захиргаатай хамтран “Монголын кино өдрүүд” арга хэмжээг 2019 оны 5 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Загреб хотноо зохион байгуулж байна.

Монгол өв соёл, кино урлагийг олон улсад сурталчлан таниулах, хоёр улс хоорондын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой “Монголын кино өдрүүд” арга хэмжээг Монгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад суугаа Элчин сайд Г.Баттунгалаг, Хорват Улсын Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга К.Бартл, Загреб хотын Засаг даргын орлогч Е.П.Вүкичевич, Хорват дахь Монгол Улсын Өргөмжит консул З.Матеша нар 5 дугаар сарын 13-ны өдөр нээлээ.

Хорват Улсад анх удаагаа зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээний хүрээнд Монголын орчин үеийн кино урлагийн бүтээлүүд болох “Шарга даага” (найруулагч Ч.Хоролдорж), “Хөх толбот хүмүүс” (найруулагч Ш.Доржсүрэн), “Гайхамшигт нислэг” (найруулагч Л.Бат-Амгалан, Ian Allardyce), “Уран хас” (найруулагч У.Ихбаяр), “Алсын Удирдлага” (найруулагч С.Бямба), “Далавч” (найруулагч Б.Ундрам) зэрэг  бүрэн болон богино хэмжээний 6 кино олон нийтийн хүртээл болно.

Тус арга хэмжээг кино сонирхогчид төдийгүй Хорват Улсын Соёлын яам, Загреб хотын Соёлын газрын төлөөлөгчид ирж сонирхож, Хорватын томоохон хэвлэл, мэдээллийн байгууллагууд сурвалжиллаа.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших