Нууц мэдээллийн уурхай

ЕБС-ийн сурагчид гамшгаас хамгаалах мэдлэгтэй боллоо

Нийтэлсэн: 2019-05-10 02:47:44

 НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл түгээх танхимын болон дадлага хосолсон сургалтыг зохион байгууллаа.


Монгол Улсын Засгийн газрын “Эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэх зорилт”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд хэрэгжиж буй  “Эх орон-36” хөгжлийн хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан тус сургалтад  дүүргийн ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн ахлах ангийн 190 орчим сурагч оролцсон юм.


Сургалтаар  Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бие бүрэлдэхүүн гал түймрийн тухай ерөнхий ойлголт, гал унтраах анхан шатны багаж, тоног төхөөрөмжийн зааварчилгааг танилцуулж, анхан шатны мэдлэг олголоо.


Мөн гамшиг, ослын үед өөртөө болон бусдад хэрхэн тусламж үзүүлэх, гарын доорх материал ашиглан хэрэгцээт зүйлсийг хийж сурах зэрэг чадварыг эзэмшүүлсэн юм.


Сургалтаар олж авсан мэдлэгийг нь бататгах зорилгоор асуулт, хариултын тэмцээнийг зохион байгууллаа гэж НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.



Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших