Нууц мэдээллийн уурхай

ЖЕНЕВ ДЭХ ЭКСПЕРТҮҮДИЙН ХУРАЛДААНЫГ ДАРГАЛЖ БАЙНА

Нийтэлсэн: 2019-05-08 04:50:33

 Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2019 оны 5 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Женев хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (ХХБХ)-ын Тээвэр, худалдааны логистик, худалдааг хөнгөвчлөх асуудлаарх экспертүүдийн 7 дугаар хуралдааны даргаар сонгогдов. “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд худалдааг хөнгөвчлөх, тээврийн салбарын хөгжлийн үүрэг, хувь нэмэр” сэдвийн дор болж буй энэ удаагийн хуралдаанаар тогтвортой хөгжлийг хангах зорилгын хүрээнд худалдааг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх асуудлыг нарийвчлан авч хэлэлцэнэ.

НҮБ-ын ХХБХ нь Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг соёрхон баталсан Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын гишүүн орнуудад хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж ажилладаг. Гурван өдрийн туршид үргэлжлэх энэхүү хуралдаан улс орнууд дахь худалдааг хөнгөвчлөх шинэчлэлийн асуудал дээр төвлөрөн, 2017 оны 2 дугаар сард хүчин төгөлдөр болсон ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх олон талт хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар хэлэлцэнэ.  Тэр дундаа хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад НҮБ-ын ХХБХ-ын зүгээс хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудад үзүүлдэг дэмжлэг туслалцаа, технологийн шийдэл, хилийн шалган нэвтрүүлэх ажиллагааг үндэсний, бүс нутгийн болон олон улсын түвшинд уялдуулан хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Түүнчлэн, хэлэлцээрийн дамжин өнгөрөх тээврийн асуудлаарх заалтуудыг далайд гарцгүй хөгжиж буй орнуудад үр дүнтэй хэрэгжүүлэхэд улс хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга зам, хоёр талын болон бүс нутгийн чанартай хэлэлцээрүүдийн ач холбогдол болон дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх сайн туршлагын талаар оролцогчид мэдээлэл, санал солилцоно.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших