Нууц мэдээллийн уурхай

“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” хэлэлцүүлэг болж байна

Нийтэлсэн: 2019-05-07 07:37:16

 Улсын Их Хурал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. Үндэсний хэлэлцүүлгийн зорилго нь монгол орны бэлчээр ашиглалт, хамгаалалттай холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байна.

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үндэсний хэлэлцүүлгийг нээж, үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол улсын нийт газар нутгийн 73,8 хувийг эзэлж байгаа хөдөө аж ахуйн эдэлбэр газарт мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд зориулагдсан бэлчээр, хадлангийн газар 96,1 хувийг эзэлдэг. Мал аж ахуйн салбарт нийт ажиллах хүчний 30,0 хувь ажиллаж байгааг тодотгохын зэрэгцээ сүүлийн 20 гаруй жилд уул уурхайг шүтэж, эдийн засаг нь ашигт малтмалын үйлдвэрлэлээс хамааралтай, хөдөө аж ахуй нь эрсдэлд өртөмтгий, эмзэг бүтэцтэй байгааг онцолсон. Мөн Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо “Бэлчээрийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” чиглэлийг Засгийн газарт өгч, ажиллаж байгаа талаар дурдав. 

Манай орны нийт бэлчээр жилд дунджаар 84.6 сая хонин толгой мал агуулах багтаамжтай бөгөөд одоогийн байдлаар зохист хэмжээнээс даруй 25,1 сая толгойгоор илүү байна. Бэлчээрийн даацын хэтрэлт, талхлагдал, ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл явц бэлчээрийн газрыг эрчимтэй доройтоход ихээхэн нөлөөлж, зарим нутагт нөхөн сэргэх боломжгүй байдалд хүрчээ. Монгол Улсын бэлчээрийн төлөв байдлын 2018 оны тайлангаар бэлчээрийн эдэлбэр газрын 57,0 орчим хувь тодорхой хэмжээгээр доройтолд орж, үүний 10,3 хувь нь дахин сэргэх боломжгүй, цөлжих эрсдэлд хэдийнээ өртсөн талаар УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцолсон. Иймд бэлчээрийг ашиглах, доройтлоос сэргийлэх, сайжруулах, хамгаалах бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн суурь бодлого байх ёстой гэдгийг дурдаад үндэсний хэлэлцүүлэгт амжилт хүссэн юм.

“Монгол Улсын бэлчээр нутгийн өнөөгийн төлөв байдал”, “Бэлчээрийг ашиглах, хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх арга замууд, үр дүн сургамж”, “Малчдын бүлгийн зохион байгуулалтад үндэслэн бэлчээр ашиглалтын гэрээг хэрэгжүүлсэн туршлага”, “Малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх асуудлууд”, “Малчдын санаачлагаар бэлчээр ашигласны хураамжаар суманд эрсдэлийн сан бүрдүүлж, зарцуулсан туршлага сургамж” зэрэг сэдвээр илтгэл, танилцуулга хийж, хөдөө орон нутаг ирсэн 800  гаруй малчид төлөөлөгчдөөр хэлэлцүүлэх юм.

Ногоон алт-Малын эрүүл мэнд төслийн мэргэжилтэн Д.Булгамаа “Монгол Улсын бэлчээр нутгийн өнөөгийн төлөв байдал”-ын талаар илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ, Монгол орны бэлчээрийн талаас илүү хувь нь соргог төлөв байдлаас өөрчлөгдөж харилцан адилгүй хэмжээгээр доройтсныг дурдаад ялангуяа байгалийн аясаар сэргэх боломжоор муу, ургамалжилт төдийгүй хөрсний элэгдэл эвдрэл хавсарч доройтсон талбайн хэмжээ сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн. Өвөг дээдсээс уламжлан ирсэн бэлчээр ашиглах алтан дүрэм болох даацыг үл хэтрүүлэх, тэжээлийн нөөцийг үл шавхах, бэлчээрийн ургамалд нөхөн төлжих боломж, хугацааг олгох шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчдод анхааруулж байлаа.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар “Бэлчээрийн тухай хуулийн үзэл баримтлалын талаар” танилцуулсан. Уг танилцуулгад, Монгол улсын хөдөө аж ахуйн эдэлбэр газарт бэлчээр, хадлангийн талбай 112,1 сая га газар байгаагийн 1,5 хувь нь хадлангийн, 96.1 хувь нь буюу 110.4 сая га газар нь бэлчээрийн газар аж. Гэвч өнөөдрийг хүртэл бэлчээрийн тухай бие даасан хуулийн зохицуулалтгүй байна. Мөн  хуулийн төсөл нь бэлчээрийг нийтээр ашиглан хариуцлага хүлээдэггүй байдлыг зогсоож, даацад нь тааруулан хуваарь сэлгээтэйгээр зохистой ашиглах, малын тоог өсгөснөөр ашиг олох биш, нөөцөд тааруулах, эдийн засгийн эргэлтэд оруулахад ач холбогдолтой гэж үзжээ. Түүнчлэн малчдын бүлгүүд хил зааг тогтоосон гэрээт бэлчээрийг ашиглах эрх зүйг бүрдүүлснээр гэрээт бэлчээрээ даацад тохируулан зохистой ашиглах, хамгаалах сэтгэлгээ, нутаг усны малчдын хамтын ажиллагааны нэгдэл бэхжих, эрх нь хөндөгдсөн тохиолдолд учруулсан хохирлыг нөхөн төлүүлдэг нийгмийн тэгш, шударга ёс хангагдах, бэлчээрийн унаган төрхийг сэргээн сайжруулснаар бэлчээрийн 100 гаруй зүйлийн ургамлаар идээшлэсэн малаас органик хүнс, түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх хүрээ тэлэх зэрэг олон талын ач холбогдол, үр нөлөө үзүүлнэ гэж  төсөл санаачлагчид үзжээ.  

Дээрх илтгэлүүдтэй холбогдуулж хэлэлцүүлэгт оролцсон малчид, төлөөлөгчид асуулт асууж, санал хэлсэн. Төлөөлөгчдийн зүгээс бэлчээрийн тухай хуулийн төслийг нэн даруй батлах шаардлагатайг онцлохын зэрэгцээ малын тоо толгойг цөөрүүлэх, улсын сайн, аварга малчин шалгаруулахдаа тоо бус чанарт анхаарсан журам боловсруулах, малчдын өвөлжөө, хаваржаа болон сэлгээний газрыг эзэмшүүлж, хадлан бусад газрыг нийтийн эзэмшилд үлдээх, отрын бүсийн зохицуулалтыг оновчтой тодорхой болгох, бэлчээрийн тухай хуульд говь, хангай, хээрийн бүсийг харгалзсан зохицуулалт, уул уурхайн лицензийг олгохдоо бэлчээр сүйтгэх нөхцөлийг бүрдүүлэхгүй байхад анхаарах шаардлагатай гэсэн саналуудыг илүүтэй хэлж байлаа. 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших