Нууц мэдээллийн уурхай

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өвлийн хуваариар үлдээв

Нийтэлсэн: 2019-05-03 00:16:07

 Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өөрчлөх, эсэх талаар хэлэлцэж, шийдвэрлэлээ. Энэ асуудлаар өнгөрсөн сард иргэд, олон нийтийн дунд санал асуулга явуулсан бөгөөд асуулгад оролцсон 7000 гаруй иргэдийн 72 хувь нь өвлийн цагийн бүсчлэлийг хэвээр үлдээх хүсэлтээ илэрхийлсэн юм.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал  зургаагаас есдүгээр сард хамгийн бага байдаг. Тээврийн цагдаагийн байгууллагын мэдээллээр энэ үед замын хөдөлгөөний ачаалал 30 хүртэл хувиар буурдаг гэсэн тооцоо байна. Замын хөдөлгөөний ачааллын оргил үед хөдөлгөөний хязгаарлалтын бүс нь Саппорогийн уулзвар, III, IV хорооллын эцсийн уулзвар, Тасганы овоо болон 32-ын тойргийн уулзвар, Дарь эхийн уулзвар, КТМС-ийн урд талын аюулгүйн тойрог, Офицеруудын ордны тойрог, Чулуун овооны уулзвар, Дүнжингаравын уулзвар, 120 мянгатын уулзвар, Механик тээврийн сургуулийн хойд уулзвар, Гурвалжингийн гүүрний урд уулзварыг хамруулдаг байсан. Гэтэл замын хөдөлгөөний ачаалал багасадаг үе буюу зуны улиралд Геологийн төв лабаратори, Дамбадаржаа, ХСИС, Их тэнгэрийн ам хүртэл тэлж байгаа нь агуулга тооцооллын хувьд амьдралд нийцэхгүй байгаа тул өвлийн цагийн хуваариар хэвээр нь үлдээх саналаа Тээврийн цагдаагийн байгууллагынхан ирүүлжээ. Тиймээс олон нийтийн санал болон мэргэжлийн байгууллагын судалгаа дүгнэлтийг үндэслэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өвлийн хуваариар үлдээхээр шийдвэрлэв.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших