Нууц мэдээллийн уурхай

Монголбанк 4 дүгээр сард 1.1 тонн алт худалдан авав

Нийтэлсэн: 2019-05-02 07:39:26

 Улсын Их Хурлын 2019 оны 3 дугаар сарын 26-ны ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% болгосон. Тус хуулийг Монгол Улсын Их Хурлын албан мэдээлэл болох “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаарт нийтэлсэн бөгөөд төрийн мэдээлэлд нийтэлснээс хойш 10 хоногийн дараа буюу 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн.

Монголбанк 2019 оны 4 дүгээр сард 1.1 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 989 кг алт худалдан авч байснаас 101 кг илүү буюу 10%-иар өссөн үзүүлэлттэй байна. 2019 оны 4 дүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 3 кг алтыг худалдаж авсан үзүүлэлттэй байна.

Монголбанкны 2019 оны 4 дүгээр сард алт худалдан авалт өмнөх оноос өссөн үзүүлэлттэй байгаа нь Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% болгосонтой холбоотой юм.

2019 оны 4 дүгээр сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 108,757.36 төгрөг байлаа.

График 1. 2018-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны сарын мэдээ (кг)

График 2. 2000-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ (тонн)

График 3. 2019 оны 4 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг)

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших