Нууц мэдээллийн уурхай

Маргааш ажлын цагийг 10:00 цагт эхлүүлж, замын хөдөлгөөн хаана

Нийтэлсэн: 2019-04-24 04:57:52

 

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг дөрөвдүгээр сарын 24,25,26-нд зохион байгуулахаар болсон. Энэ талаар өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар өнөөдөр /2019.04.08/ мэдээлэл хийлээ.

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Гамшгаас хамгаалах иж бүрэн cургуулилалт нь сүүлийн 30 жилд анх удаа болох гэж буй нийслэлийг хамарсан томоохон арга хэмжээ гэдгийг онцоллоо. Тэрбээр иж бүрэн сургуулилалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн талаар “Сургуулилалтын арга хэмжээ дөрөвдүгээр сарын 24-ний өдөр эхэлнэ. Энэ өдөр олон нийт рүү хандсан арга хэмжээ болохгүй бөгөөд нийслэлийн удирдлага, олон улсын байгууллага гээд төрийн ба төрийн бус байгууллагын удирдлагын түвшинд команд штабын сургалт болно.  Харин 25-нд иргэдийг хамруулах дадлага сургуулиалт болно. Энэ үеэр буюу энэ сарын 25-ны 07:00-10:00 цагт нийслэлийн замын хөдөлгөөнийг зогсоохоос гадна Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг зогсооно. Учир нь газар хөдлөлийн үед хор уршгийг арилгах арга хэмжээний үед замын хөдөлгөөн ихээхэн хүндрэл учруулна. Тиймээс гурван цагийн хугацаанд иргэдийг хүлээцтэй байхыг хүсэж байна.  Энэ өдөр иргэдийг хамруулах дадлага сургуулилалт нь дөрөвдүгээр сарын 25-нд 08:00 цагт зарлан мэдээллийн дохиог нийслэл даяар дуугарснаар эхлэх тул дохио сонссон эсэхээс үл хамааран орон байрнаасаа гарч, аюулгүйн талбайд цуглах ёстой. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан 111 аюулгүйн талбай бий. Эдгээр талбайд иргэд бүгд цуглах ёстой. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтад бүх хүн оролцох ёстой тул цэцэрлэг, сургууль, албан байгууллагын ажил эхлэх цагийг хойшлуулна. 09.30 цаг хүртэл дадлага, сургуулилалт үргэлжилж, 10.00 цагаас эхлэн замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж, албан байгууллагын ажил эхэлнэ” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт нь гамшиг ослоос урьдчилан сэргийлэх дадал хэвшлийг иргэддээ суулгахад чухал нөлөөтэй тул иргэн бүрийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Ингэснээр үүсэж болзошгүй хохирлыг бууруулах ач холбогдолтой.Тус арга хэмжээнд нийслэлд буй бүх төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцох ёстой” гэв.

Дашрамд, Дадлага сургуулилалттай холбогдуулан газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан хуудсыг иргэдэд хүргүүлнэ. Тэрхүү хуудсыг дадлага оролцохдоо авч очин, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлэх юм байна. Ийнхүү тэмдэглүүлснээр дадлага сургуулилалтад оролцсон талаар бүртгэлийг мөн хийх юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших