Нууц мэдээллийн уурхай

Хотын даргын “Явуулын оффис” ажиллуулна

Нийтэлсэн: 2019-04-23 02:45:11

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын даргаар томилогдсоноосоо хойш хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Цаашид хотын Захирагчийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засаг дарга өөрөө болон бусад албаны хүмүүс нь долоо хоног бүр танилцуулж байх аж. Түүнчлэн хотын даргын “Явуулын оффис” ажиллуулахын зэрэгцээ иргэдийн санал гомдлын хүлээж авах тусгай дугаар ажиллуулах гэнэ.  

Тэрбээр “Бид цаашид иргэд, төрийн захиргааны байгууллагуудтайгаа хамтраад, тулгамдсан асуудлаа, хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудаа цаг алдалгүй гүйцэтгэж, аль болох хурдан шуурхай үр дүн гаргахын төлөө ажиллана. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд нийслэлийн бодлого, зорилт, шийдвэрүүд нэгдмэл, тогтвортой биш, нутгийн захиргааны байгууллагуудын ажил хэргийн уялдаа хангалтгүй, албан тушаалтнуудын ажлын үүрэг хариуцлага тодорхойгүй, иргэдийн оролцоо хангалтгүй явж ирснээс болоод  ажлууд орхигдож ирсэн байна. Нийслэл хот маань бодлого, төлөвлөлтгүй, эмх цэгцгүй тэлсэн нь үнэн. Агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн нь ч үнэн. Газар зохион байгуулалт алдагдаж, хууль газар олголт хэрээс хэтэрснийг олон түмэн мэдэж байгаа. Анхнаасаа зөв төлөвлөлт, зөв бодлого баримталж, газар зохион байгуулалтаа шийдвэрлэсэн бол Улаанбаатар хот ингэж мухардалд ортлоо явахгүй байсан. Энэ бүхэнтэй холбоотойгоор цаашид бид аливаа ажлыг үр дүнтэй болгох үүднээс дотоод зохион байгуулалтандаа анхаарч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн удирдлагууд хотын Захирагчийн ажлын алба, Тамгын газар, харъяа агентлаг, хэлтэс, төрийн өмчит газрууд, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд ямар уялдаа холбоотой ажиллах, ямар хариуцлага хүлээх, төрөөс хэрэгжүүлж байгаа ажлыг үр дүнд хүргэх тал дээр ажиллаж буйгаа тодотгож хэлмээр байна” хэмээн онцоллоо

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших