Нууц мэдээллийн уурхай

НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тойрогтоо ажиллаж байна

Нийтэлсэн: 2019-04-22 05:55:40

 НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.АмарбаясгаланДүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Дэмбэрэл нар Баянзүрх дүүргийн 7,17,24-р хороодуудад ажиллаж Улс, Нийслэлийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сан болон олон улсын зээл, тусламжаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, үүрэг чиглэл өгч ажиллаа.   

Баянзүрх дүүргийн 9-р хороонд 50 ортой хүүхдийн хэвтэн эмчлүүлэх эмнэлэгийн барилгын ажлын явц болон 100 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий 3-р цэцэрлэгийн барилга угсралтын ажлын явцтай танилцаж цаашид ажлыг эрчимжүүлж, хяналт шаардлагыг өндөржүүлэх тал дээр анхааран ажиллах шаардлагатайг санууллаа. Мөн Давсны булаг хэсэгт 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын талбайд очсон юм. Гүйцэтгэгчээр Арвайхээр хурд ХХК, туслан гүйцэтгэгчээр Жэй Ди Ай ХХК сонгогдон ажлаа эхлүүлсэн боловч тус ажил зогсонги байдалтай байгаа тул гүйцэтгэгч компанид шаардлага хүргүүлж, барилгын явцыг түргэвчлэхийг даалгалаа.

Харин Баянзүрх дүүргийн 24-р хороонд 251 дүгээр цэцэрлэгийн гадна тохижилт , тоглоомын талбайн ажил бүрэн хийгдэж дууссан бол Цахлайн дээд хэсгийн үерийн усны хамгаалалт, далан байгууламж барих ажлын гүйцэтгэгчээр  Ньюконстракшн ХХК ажиллаж явц 20 хувьтай явагдаж байна.  

Мөн иргэдийн амьдрах тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чөлөөт бүс байгуулах ажилтай танилцаж ажлын явцыг эрчимжүүлж энэ 5 дугаар сард багтаан ашиглалтад оруулах үүрэг даалгавар өглөө.

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших