Нууц мэдээллийн уурхай

УБТЗ-д хазаар хэрэгтэй байна Ерөнхий сайд аа!!!

Нийтэлсэн: 2019-04-10 11:19:06

 

УБТЗ гэж монополь эрхээ хэтэрхий дээгүүрт тавьсан газар бий боллоо. Түүнийг удирдаж байгаа Д.Жигжиднямаа Монголын хууль болоод эдийн засагт сөргөөр нөлөөлсөөр он удаж байгаа ч түүнд арга хэмжээ авдаг албан газар, дарга цэрэг байхгүй гэж үү!

Тодруулбал: Оросын транзит тээвэрт 25 хувийн хөнгөлөлттэй тээвэр хийх эрх олгосноос үүдэж монголын гол экспортын бүтээгдэхүүн нүүрсний тээвэрлэлт илт зогсонги байдалтай болж гадаад валютын урсгалыг хааж байна. Үүнээс үүдэж эдийн засгийн хүндрэл ард түмний нуруун дээр улам хүнд ачаа болно гэдгийг эдийн засагчид хэлсээр ярьсаар… Гэвч энэ талаар дуугарах хүн одоогоор алга.
Уг шийдвэр гарахаас өмнөх жилүүдэд Олон овоот-Эрээн боомтын чиглэлд 300 км зайд 1.2 сая төгрөгөөр ХОЁР САЯ тонн нүүрс экспортод гаргаж байжээ. Гэтэл Оросын транзит тээврээр жилд Наушк-Эрээн чиглэлд 1110 км зайд ердөө 700 мянган төгрөгийн татвар авахаар болсон байна. Түүнчлэн өнөө жил 2000 тн хүрэхтэй үгүй нүүрс гаргаж байгаатай холбоотойгоор дотоодын таван компанийн тээвэрлэлт 90% уналтад ороод байгаа аж. Учир нь хөнгөлөлттэй үнээр тээвэрлэхтэй холбоотойгоор Оросоос дамжин өнгөрөх тээвэрлэлтийн дараалал нэмэгдэж, ачааллаа дийлэхгүй үйл ажиллагаа доголдсонтой холбоотой гэх.
Уг нь төрийн удирдлагууд нүүрсний экспортыг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдсэн. Гэтэл хэт нэг талыг баримталсан, гадаад улсад үйлчилсэн тогтоол шийдвэрийг гаргасан УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг шалгах байгууллага одоогоор алга л байна. Үнэхээр эдийн засгаа өөд нь татъя гэвэл монополь байдлаа ашиглаж өөрийн эрх ашгийг улсын эрх ашгаас дээгүүр тавьсан энэ мэт нөхдүүдэд төрийн төмөр нудрагыг харуулах цаг болоод байна У.ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙД АА!!

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших