Нууц мэдээллийн уурхай

Б.Дэлгэрсайхан: Дубайн гэрээг цуцлахгүйгээр сайжруулах шаардлагатай

Нийтэлсэн: 2019-04-09 03:47:02

 

УИХ-ын даргын захи рамжаар өнгөрсөн оны гуравдугаар сард Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэг жилтийг шалгах Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллаж байгаа билээ. Тэгвэл саяхан тус Ажлын хэсгээс УИХ-ын дарга Г.Занданшатарт Дубайн гэрээг сайжруулах, эсвэл цуцлах саналыг хүргүүлсэн гэх мэдээлэл бий. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаас дараах асуултад хариулт авлаа.


-УИХ-ын гишүүн Д.Тэрбиш дагваар ахлуулсан Ажлын хэсгээс Дубайн гэрээг цуцлах санал УИХ-ын даргад хүргүүлсэн. Та УИХ-ын гишүүний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан Ажлын хэсгээс зөв л дүгнэлт гаргасан гэж ойлгож байна. Учир нь, явцын мэдээллийг Д.Тэрбишдагва гишүүн холбогдох байнгын хорооны хуралдаанаар гишүүдэд өгч байсан.

-Дубайн гэрээг цуцлах ёстой гэх мэдээллийг үү?

-Цуцлах биш л дээ. Энэ гэрээг яавал сайжруулах уу, гарсан татварын зөрчил зэрэг мэдээллийг л гишүүдэд өгсөн. Мэдээж тухайн үед Дубайн гэрээнд гарын үсэг зурсан нөхөд нь хариуцлагаа хүлээх биз. Ямартай ч одоохондоо тэр гэрээг сайжруулах, эсвэл хүчингүй болох эсэх нь шийдэгдээгүй байна. Гэхдээ гэрээг цуцлахгүйгээр улам сайжруулах л шаардлагатай.

-Ингэхэд Дубайн гэрээг цуцлах нь гадаад хөрөнгө оруулалтад хэр сөрөг нөлөө үзүүлэх вэ?

-Гадаад хөрөнгө оруулалт бол маш чухал. Бүгд санаа зовж байна. Гол нь хоёр тал тохиролцох л хэрэгтэй. Цаад нөхөд нь ч гэсэн тэнэг хүмүүс биш байх. Гэрээгээ цуцлахгүй, харин ч сайжруулах шаардлагатай гэж бодож байгаа байх. Энэ ч утгаараа УИХ-аас Ажлын хэсэг гарч ажиллаж байна.

-Монголын талд Оюутолгойн ордын лиценз 100 хувь бий юу. Гадны банкны барьцаанд байгаа гэх мэдээлэл бас бий шүү дээ?

Ямар ч улсын уул уурхайн компани лицензээ барьцаанд тавьж хөрөнгө босгодог. Тэрхүү хөрөнгөөрөө бүтээн байгуулалтын ажил хийдэг. Энд худлаа шоудаж, улстөржих шаардлагагүй гэж бодож байна. Бидний улстөржилт арай л хэтэрч байна шүү дээ.

-Дубайн гэрээг цуцлавал зээл олгосон арилжааны 15 банк Арбитрын шүүхэд хандахаа мэдэгдсэн. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Сайн мэдэхгүй юм. Гэхдээ юм л бол арбитр гэж айлгадаг биз дээ. Хамгийн гол нь тохиролцох л шаардлагатай. Ширээний хоёр талд суугаад гэрээгээ сайжруулах л хэрэгтэй.

Дэлгэрэнгүйг “ӨГЛӨӨНИЙ СОНИН”-оос унших боломжтой!

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших