Эрдэнэт үйлдвэрийн энэ үеийн захирлууд томилогдлоо
Нийтэлсэн: 2019-04-09 03:40:45

Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэт үйлдвэрт онц дэглэм тогтоож “49 хувийн” гэх тодотголтой захирал, дарга нар суудлаасаа бууснаар удирдлагын баг сар хэртэй бүрэлдэхүүн дутуу ажилласан.
Энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болон өөрчлөгдөж, Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнгдахин томилов. Стандарт банкны өрийг тэглэснээр үйлдвэрийн 51 хувь ч Монголдоо бат үлдлээ. Харин өчигдрийн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн захирлуудыг шинээр томилсон байна. Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал бөгөөд Ерөнхий инженерээр Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлаар Д.Үүрийнтуяа, Хөгжлийн асуудал хариуцсан дэд захирлаар П.Энхбат, Нийгмийн асуудал хариуцсан дэд захирлаар Д.Дэлгэрбаяр нарыг томилжээ.
эх сурвалж: www.erdenetpr.mn
