Нууц мэдээллийн уурхай

“Никель Ганбаа” буюу Г.Дашням "каннабис" хэрэглэж байгаад баригджээ

Нийтэлсэн: 2019-03-20 06:39:18

Энэ сарын 13-ны оройн 19:00 цагийн орчимд цагдаа нар хүүхдийн 100 дугаар дэлгүүр орчимд цагаан өнгийн “Тоёота приус” маркийн автомашинтай Г.Дашням нарын гурван иргэнийг саатуулан шалгахад хар тамхи сэтгэцэд нөлөөлөх өвс ургамал хэрэглэсэн байж болзошгүй байжээ. Шалгалтаар сэжигтнүүдийн автомашинаас хар тамхи илрүүлж, нотлох баримтаар хураан авсан аж. Үзлэгийн үеэр тэдний халааснаас таван гр орчим мансууруулах төрлийн бодис илэрчээ. Сэжигтнүүдээс биологийн дээж авч, шинжилгээнд явуулсан байна.

Энэ асуудлаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын тасгийн дарга дэд хурандаа Г.Давааням “Машиндаа хар тамхи мансууруулах бодис хэрэглээд байна гэсэн иргэдээс ирсэн дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс холбогдох шалгалтыг явуулсан. Тухайн тээврийн хэрэгсэлд нийт гурван иргэн 1961 оны конвенцэд заасан мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бодисын жагсаалтад орсон каннабисын төрлийн ургамал хэрэглэж байсан нь тогтоогдсон. Тухайн тээврийн хэрэгслээс хураагдсан мансууруулах бодисыг шүүх шинжилгээний хүрээлэнд шинжлүүлэхээр хүргүүлсэн байгаа. Одоогоор дүгнэлт нь гараагүй байна” гэж ярилаа.

Эх сурвалж мэдээлэхдээ, түүнтэй хамт олны танил улс төрчийн дүү зорчиж явсан гэх мэдээлэл өглөө. Одоогийн байдлаар сэжигтнүүдээс авсан шинжилгээний хариу гараагүй байгаа ажээ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших