Дарамталсан гэх гомдолоор Л.Эрдэнэчимэг Х.Бат-Ялалтыг цагдаад өгчээ
Нийтэлсэн: 2019-03-20 01:17:57
.jpg)
УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Эрүүгийн цагдаагийн газарт хандан, “Иргэний шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтыг шалгуулах хүсэлт өгчээ. Учир нь, УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнөхөн хуульч Х.Бат-Ялалт, сэтгүүлч Б.Алтаншагай нар хэвлэлийн хурал хийж, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Төрийн ордонд тамхи татаж, согтуу байгаа дүрс бичлэгийг анх олонд дэлгэсэн юм. Тэгвэл энэ бичлэгийг олон нийтэд цацсантай холбоотойгоор Л.Эрдэнэчимэг хуулийн байгуулагад хандсан байна. Түүнчлэн тэрбээр өөрийгөө дарамтлуулсан гэж үзжээ. Энэ талаар Х.Бат-Ялалт цахим хуудаснаа “УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг дарамтлуулсан гэж өргөдөл өгсөн байна. Тэгээд Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Оюунчимэг гэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-р зүйлийн 6 дугаар зүйлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн гэнэ. Төрийн ордонд өөрийнхөө санаачилж батлуулсан архи, тамхины эсрэг хуулийг шоу шоу гээд согтуугаар тамхи татсан байдалтайгаар “Архи, тамхи, секс бол амьдралын бүх юм” гэж хэлж байгаа төрийн түшээ бичлэг хийж байгааг мэдсээр байж үүнийг илчилсэн нь гэмт хэрэг үү? Тэгээд тэр бичлэгээ цацуулахгүй хэмээн 50.000.000 төгрөгийг өгсөн үйлдлийг нь илчилсэн нь гэмт хэрэг үү. Манай цагдаагийн байгууллага үнэхээр ялзарчээ” гэжээ.
НУУЦ.мн
