Нууц мэдээллийн уурхай

Ядуу амрагаасаа салахын тулд өөрийгөө “ХУЛГАЙЛУУЛСАН” бүсгүй баригджээ

Нийтэлсэн: 2019-03-15 01:48:00

Daily Mail –д мэдээлснээр Юү гэдэг хятад эмэгтэй хамтран амьдрагчаасаа хурдхан бас эвтэйхэн салахын тулд гайхалтай төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлээд баригджээ. 37 настай тэрээр өмнө нь нэг удаа гэрлээд салжээ. Дараа нь төрөлх Ичан хотынхоо үе тэнгийн Лин гэдэг эртэй хамтран амьдрах болов. Тэд нийтийн байранд өрөө түрээслэн суудаг байжээ.  Хятадын цагаан сарын дараа Линийг гэртээ ирэхэд эмэгтэй байсангүй агаад удалгүй утас дуугарч айж сандарсан Юү ярьжээ
-Ирээд намайг авраач, намайг манай хуучин нөхөр хулгайллаа. Одоо хурдны замаар явж байх шиг байна-
Дараа нь танихгүй дугаараас айлган сүрдүүлсэн мессэж иржээ.
-Хэрвээ цагдаад мэдэгдвэл эхнэрийг чинь ална шүү-
Удалгүй хуучин нөхрөөс нь Юүг хөнөөсөн гэсэн мессэж ирсэнээр үхтлээ айсан Лин цагдаад ханджээ. Тэр дороо олон арван цагдаа оролцсон эрэл хайгуул эхэлжээ. Хотын бүх камерийг шалгаж үзээд хэргийн сэжүүрийг олжээ. Гайхалтай нь цагдаа нар алуурчин хуучин нөхрийг нь бус харин амьд Юуг олжээ. Тэрээр замын хажуугийн нэгэн дэн буудлын өрөөнд зурагт үзээд хэвтэж байсан аж.

Мөрдөн байцаалтаар бүх тодорхой болжээ. Нөхрөөсөө салсан эмэгтэй Линтэй учирсан ч удалгүй хамтран амьдрагчаа мөнгөгүй нэгэн болохыг нь мэдээд ихэд гонсойж бушуухан салахын түүс болжээ. Ингээд хуучин нөхөрдөө хулгайлуулсан гэх төлөвлөгөөг бодож олсон байна. Тэрээр Линийг түрээсийн өрөөнөөс гарах үеэд сэмхэн буцаж ирэн хувцас хунар эд зүйлээ аваад зугтаах санаатай байсан ч ганц түлхүүр нь хамтран амьдрагчид нь байдгийг тухайн үед таг мартсан гэнэ. Ингээд л дараа дараагийн хууралтаа хийж эхэлсэн аж.  Бөөн хэрэгдэгдээсэн Юуг 10 хоног баривчлах ялаар шийтгэжээ.

 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших