Нууц мэдээллийн уурхай

Туркт амиа алдсан 18 настай Монгол эмэгтэйг хамтран амьдрагч нь хөнөөжээ

Нийтэлсэн: 2019-03-14 00:50:03

Турк улсад ажиллаж, амьдарч байсан монгол эмэгтэй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 8-ны өдөр хамтран амьдрагчдаа буудуулж, амиа алдсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Түүнчлэн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд сэжигтэнг Туркийн хууль, хяналтын байгууллагаас цагдан хориод байгаа гэх мэдээллийг зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэл гаргасан байдаг. Энэ талаар бид Турк дэх албан ёсны эх сурвалжаас тодрууллаа.     Тус улсад амиа алдсан монгол эмэгтэй нь 18 настай бөгөөд ажил хийдэг байсан. Тэрбээр Станбул хотод амиа алдсан бөгөөд хамтран амьдрагч Турк иргэн нь бүсгүйг буудаж амь насанд нь хүрсний дараа өөрийгөө буудаж хөнөөжээ. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараагаар хэргийг Туркийн хуулиар шийднэ. Хохирогчийн ар гэрийнхэн гомдол гаргасан тохиолдолд манай улсын Гадаад хэргийн яам, Турк дэх консулын газраас холбогдох арга хэмжээг авч ажиллана гэлээ.

Хохирогчийн эцэг, эх нь Гадаад хэргийн яамны Консулын газарт гомдол гаргасан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Турк дэх өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа хэргийг хааж магадгүй гэх мэдээллийг тус улсын цагдаа, шүүх, прокурорын газраас нь өгсөн байна. Хэрэв хэргийг хаавал ар гэрийнхэн нь хаана нутаглуулах хүсэлтэйгээ албан ёсны газарт нь гаргах ёстой. Туркт нутаглуулах шийдвэр гаргавал тус улсаас бүх зардлыг нь даадаг бол Монголд нутаглуулахад ар гэрийнхэн нь өөрсдөө зардлаа даадаг аж.  Гадаад харилцааны яамны Консулын газраас "Одоогоор бидэнд тодорхой мэдээлэл алга. Талийгаачиийн ар гэрийнхэн тодорхой мэдээллийг өгөхгүй байхыг хүссэн. Хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл учраас хүндэтгэлтэй хандана уу” гэсэн юм.

 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших